Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 6:6 - Ариун Библи 2013

6 Хамгийн доод давхар таван тохой өргөн, дундах нь зургаан тохой өргөн, дээдэх нь долоон тохой өргөн байв. Учир нь өргөөний хананд хөндлүүдийг тулгахгүйн тулд тэрээр өргөөний эргэн тойронд илүү гарсан дай хийж өгөв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

6 Доод давхрын өрөөнүүд таван тохой, дунд давхрынх нь зургаан тохой, дээд давхрынх нь долоон тохой өргөн байв. Дүнзнүүдийг өргөөний ханатай залгахгүйн тулд гадна талд өргөөний хананы эргэн тойронд тэрээр давхар дам нуруу хийж өгөв.

Gade chapit la Kopi




1Хаад 6:6
4 Referans Kwoze  

Ариун танхим ба дотоод ариун танхим буюу өргөөний ханыг тойруулан тэдгээрийг залгаж өргөтгөв. Ийнхүү хананы эргэн тойронд тэрээр хажуугийн давхруудыг гаргалаа.


Өргөөг босгохдоо уурхай дээр нь гүйцэд янзалсан чулуугаар барьсан тул алх, сүх эсвэл ямар нэг төмөр багажны чимээ өргөөг босгоход ер дуулдаагүй юм.


Хажуугийн өрөөнүүд нь нэг нь нөгөөгийнхөө дээр гурван давхар, давхар бүрд гучин өрөө байв. Хажуугийн өрөөнүүд нь сүмийн хананд бэхлэгдэлгүй, харин бэхлэгдсэн байхын тулд дотор талд эргэн тойронд нь байрласан хана хүртэл тэлсэн байв.


Ингээд Соломон, Иерусалимын Мориа уулан дээрх иебус хүн Орнаны үтрэм дэх Давидын бэлтгэсэн газар буюу эцэг Давидад нь ЭЗЭН үзэгдсэн газарт ЭЗЭНий өргөөг барьж эхлэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite