Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 6:38 - Ариун Библи 2013

38 Ингээд арван нэг дэх жилийн Бул сар буюу наймдугаар сард бүхий л хэсгүүд хийгдэж, өргөө бүх загвараараа баригдаж дуусав. Тэрээр үүнийг долоон жил барьжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

38 Арван нэг дэх жилийн Бул сар буюу наймдугаар сард төлөвлөгөөний дагуу бүхий л хэсгүүд хийгдэж, өргөө баригдаж дуусав. Соломон үүнийг долоон жил барьжээ.

Gade chapit la Kopi




1Хаад 6:38
19 Referans Kwoze  

Зеруббабелын гар энэ өргөөний суурийг тавьсан бөгөөд түүний гар үүнийг дуусгах болно. Тэгээд та нар түг түмдийн ЭЗЭН та нар уруу намайг илгээснийг мэдэх болно.


Соломон өөрийнхөө гэрийг харин арван гурван жил барьж, гэрээ өвч бүрэн гүйцээжээ.


иудейчүүд —Энэ сүмийг барихад дөчин зургаан жил шаардагдсан байтал үүнийг Та гурван өдрийн дотор босгоно гэж үү? гэв.


Тэрээр өргөөг барьж дуусаад, хушин банз дүнзээр бүрэв.


Израилийн хөвгүүд Египет нутгаас гарснаас хойш дөрвөн зуун ная дахь жилд, Израильд Соломоны хаанчлал тогтсоны дөрөв дэх жилийн Зив сар буюу хоёрдугаар сард Соломон, ЭЗЭНий өргөөг барьж эхэлжээ.


Соломон өргөөг барьж дуусгалаа.


Дөрөв дэх жилийн Зив сард ЭЗЭНий өргөөний суурийг тавьсан билээ.


Соломон, ЭЗЭНий өргөө болон хааны өргөөний хоёр барилгыг барьсан хорин жилийн төгсгөлд


Тэд бидэнд хариулахдаа «Бид тэнгэр, газрын Бурханы зарц нар бөгөөд олон жилийн өмнө баригдсан байсан өргөөг бид дахин барьж байна. Израилийн нэгэн агуу хаан үүнийг барьж гүйцээсэн байсан юм.


Ингэснээр уулзалтын майхан асрын бүх ажил дуусжээ. Израилийн хөвгүүд Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор хийв. Тэд тийнхүү хийжээ.


Тийнхүү Израилийн хөвгүүд бүх ажлыг Мосед ЭЗЭНий тушаасан бүхний дагуу хийжээ.


Мосе бүх ажлыг харж шалгав. Үзэгтүн, тэд үүнийг ЭЗЭНий тушаасан ёсоор түүнчлэн хийжээ. Тиймээс Мосе тэднийг ерөөв.


Давид —Дээрх зүйлс буюу энэ бүх загварыг ЭЗЭН мутрын бичгээрээ надад ойлгуулан зааж өгсөн юм гэв.


Тэгээд Давид өөрийн хүү Соломонд —Тууштай бөгөөд зоригтой байж, үйлдэгтүн. Миний Бурхан, ЭЗЭН Бурхан чамтай хамт байгаа тул бүү ай, бүү шантар. ЭЗЭНий өргөөний үйлчлэлд зориулсан бүх ажил дуусах хүртэл Тэр чамайг орхихгүй, чамайг хөсөр хаяхгүй.


Соломон ЭЗЭНий өргөө болон өөрийнхөө өргөөг барьсан хорин жилийн төгсгөлд


Ийнхүү ЭЗЭНий өргөөний суурийг тавьсан өдрөөс барилгын ажил дуустал Соломоны бүх ажил явагдсаар байв. ЭЗЭНий өргөө бэлэн болов.


Swiv nou:

Piblisite


Piblisite