Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 6:12 - Ариун Библи 2013

12 Чиний барьж байгаа энэ өргөөний тухайд, хэрэв чи Миний тогтоолууд дотор алхаж, Миний зарлигийг дагаж, Миний тушаал бүрээр явж түүн дотор амьдарвал чиний эцэг Давидад хэлсэн үгээ Би чамаар гүйцэтгүүлэх болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

12 Чиний бариулж байгаа энэ өргөөний тухайд гэвэл, хэрэв чи Миний тогтоолуудын дотор алхаж, Миний зарлигийг дагаж, Миний бүх тушаалуудыг сахин амьдарвал чиний эцэг Давидад айлдсан үгээ Би чамаар гүйцэтгүүлэх болно.

Gade chapit la Kopi




1Хаад 6:12
16 Referans Kwoze  

Тэр Миний нэр алдарт зориулан өргөө барина. Тэр Миний хүү, Би эцэг нь болж, түүний хаанчлалын сэнтийг Израилийн дээр үүрд мөнхөд тогтооно” гэсэн юм.


Та нар итгэлд суурилагдан бат тогтож, сонссон сайнмэдээнийхээ найдвараас үл хөдлөх аваас тийм байх болой. Энэхүү сайнмэдээ нь тэнгэрийн доорх бүх бүтээлд тунхаглагдаж, Паул би үүний үйлчлэгч болсон билээ.


Хөвгүүд чинь Миний гэрээг, Миний тэдэнд сургадаг гэрчлэлийг минь сахивал Тэдний хөвгүүд ч бас сэнтийд чинь мөнхөд залрах болно” хэмээсэн нь билээ.


Хэрэв чи Давид эцгийнхээ явсан шиг Миний тогтоол, тушаалуудыг сахин, Миний замаар явбал Би чиний өдөр хоногуудыг уртасгана гэж айлдлаа.


Түг түмдийн ЭЗЭН ийн айлдаж байна. “Хэрэв чи Миний замаар алхаж, Миний үйлчлэлийг гүйцэтгэвэл чи мөн Миний гэрийг захирч, мөн Миний шүүхийг хариуцах болно. Энд зогсогчдын дунд чөлөөтэй орох эрхийг Би чамд соёрхоно.


Миний хүү Соломон оо, эцгийнхээ Бурханыг таньж мэдэн, хоёргүй сэтгэл, хүслэнт зүрхээр Түүнд үйлчлэгтүн. Учир нь ЭЗЭН зүрх бүрийг шалгаж, бодол санаа бүхнийг мэддэг юм. Хэрэв чи Түүнийг хайвал, Тэр чамд олдоно. Харин чи Түүнийг орхих аваас, Тэр чамайг мөнхөд үл хэрэгсэнэ.


Тиймээс, Израилийн Бурхан ЭЗЭН минь, Та Өөрийн зарц, миний эцэг Давидад “Чи Миний өмнө явсны адил чиний хөвгүүд Миний өмнө явахын тулд тэд өөрсдийн замаа анхааран сахих аваас Израилийн сэнтийд суух хүн Миний өмнө чамд тасрахгүй” гэж айлдан амласнаа сахин биелүүлнэ үү.


Яв, Миний зарц Давидад хэлэгтүн. “ЭЗЭН айлдахдаа «Миний оршин суух өргөөг чи барьж өгөх үү?


ЭЗЭНий үг Соломонд ирж —


өөр бурхдыг бүү дага гэж тушаасан боловч ЭЗЭНий тушаалыг Соломон сахисангүй.


Учир нь хэрэв та нар замаа болон үйлсээ үнэхээр залруулбал, хэрэв та нар хэн хүн ба хөршийнх нь хооронд шударга ёсыг үнэхээр хэрэгжүүлбэл,


Swiv nou:

Piblisite


Piblisite