Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 5:7 - Ариун Библи 2013

7 Тэгтэл Соломоны үгсийг Хирам сонсоод машид баярлан хөөрч —Энэ агуу ард түмнийг захирах мэргэн хүүг Давидад заяасан ЭЗЭН өнөөдөр магтагдах болтугай гэж хэлэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

7 Соломоны уламжлуулсныг Хирам сонсоод машид баярлан, —Давидад агуу үндэстнийг нь захирах мэргэн хүү заяасан ЭЗЭН өнөөдөр магтагдах болтугай хэмээн өгүүлэв.

Gade chapit la Kopi




1Хаад 5:7
17 Referans Kwoze  

Учир нь бидний төлөө Хөвгүүн төрж, Бидэнд Хүү өгөгдсөн аж. Засаглал Түүний мөрөн дээр байж, Түүний нэрийг Гайхамшигт Зөвлөгч, Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг, Энхийн Жонон гэж дуудна.


Машид баясна, зөвт хүний эцэг Мэргэн хүүг төрүүлэгч нь түүндээ жаргана.


ЭЗЭНий надад өгсөн хүүхдүүдийг болон намайг харагтун. Бид, Сион уулан дээр оршигч, түг түмдийн ЭЗЭНээс Израильд өгсөн тэмдэг, гайхамшгууд мөн.


Мэргэн хүү эцгийгээ баярлуулах атал Мулгуу хүн эхийгээ ч үл тоомсорлох.


Мэргэн хүү эцгийнхээ сургамжийг авах. Басамжлагч нь зэмлэлийг үл сонсох.


Соломоны сургаалт үгс. Мэргэн хүү эцгийн баяр баясгалан, Мулгуу хүү эхийн зовлон.


Чамайг би эс санах аваас, Хамгийн дээд баясгалангаасаа илүүгээр Иерусалимыг үл өргөмжилвөөс Хэл минь тагнайдаа наалдаг.


Таныг таалан Израилийн сэнтийд залсан Таны Бурхан ЭЗЭН магтагдах болтугай. ЭЗЭН Израилийг мөнхөд хайрласан учир зөв болоод шударгыг гүйцэлдүүлэхийн тулд таныг хаан болгон өргөсөн ажээ гэж хэлэв.


Тиймээс Таны ард түмнийг засаглахын тулд ухааран ойлгох зүрх, сайн мууг ялгаж салгах ухааныг Өөрийн зарцдаа өгөөч. Учир нь таны энэ агуу их ард түмнийг хэн засаглаж чадах билээ? гэв.


“Нүдний минь өмнө миний сэнтийд залрах нэгнийг өнөөдөр өгсөн Израилийн Бурхан ЭЗЭНд магтаал байх болтугай” гэж хэлж байсан гэж хариулав.


Есав хараагаа өргөн, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг олж хараад —Чамтай хамт яваа энэ хүмүүс юун улс вэ? гэсэнд Иаков —Бурханаас таны зарц надад энэрэн нигүүлсэж өгсөн хүүхдүүд гэв.


Тэгэхээр Ливанаас хуш мод тайрч өгөхийг хаантан та тушааж соёрх. Миний зарц нар таны зарц нартай хамт ажиллах болно. Таны зарц нарт өгөх хөлсийг хаан таны хэлснээр би төлье. Бидний дунд сидончууд шиг дүнз бэлтгэхийг мэддэг нэг ч хүн үгүй гэдгийг та мэднэ шүү дээ гэв.


Хирам, Соломонд —Таны надад илгээсэн үгийг би сонслоо. Таны хүссэн хуш ба майлс модон дүнзнүүдийг би нийлүүлье.


Соломон хамаг Израилийг захирах арван хоёр түшмэдийг томилжээ. Тэд хаанд болон түүний гэрийнхэнд ханган нийлүүлдэг ба тусбүр жилийн нэг нэг сард бараагаар хангадаг байлаа.


Swiv nou:

Piblisite


Piblisite