1 Ийнхүү Соломон хаан бүх Израилийг захирах хаан болжээ.
Номлогч би Иерусалим дахь Израилийн хаан байв.
Соломон, Иерусалимд хамаг Израилийг дөчин жил захирав.
Тулалдааны бэлтгэлтэй энэ дайчид бүгд Давидыг бүх Израилийн хаанаар өргөмжилнө гэсэн хоёргүй сэтгэлээр Хебронд иржээ. Израилийн үлдсэн бүхэн ч Давидыг хаанаар өргөмжлөх санаа нэг байв.
Гэвч Би хаанчлалыг бүхэлд нь таслан авахгүй, харин Өөрийн боол Давидын төлөө ба Өөрийн сонгосон Иерусалимын төлөө нэг овгийг чиний хөвгүүнд өгнө гэж айлдлаа.
Тэр, Хебронд Иудаг долоон жил зургаан сар, Иерусалимд бүх Израиль болон Иудаг гучин гурван жил захирчээ.
Хааны гаргасан шүүхийн тогтоолыг бүх Израиль даяар сонсож, шүүлт явуулах Бурханы мэргэн ухаан хаанд буйг тэд үзээд, хаанаас эмээв.
Түүний түшмэд нь тахилч Задокийн хүү Азариа тахилч,
Амьд байх үед нь эцэг Соломоных нь өмнө зогсдог байсан ахмадуудтай Рехобоам хаан зөвлөлдөн —Энэ ард түмэнд ямар хариу өг хэмээн та нар зөвлөх вэ? гэж асуув.
Ийнхүү Давид бүх Израилийн хаан болж, ард түмнээ Давид зөв шударгаар засаглав.
Иоаб, Израилийн бүх цэргийн удирдагч болов. Иехоиадагийн хөвгүүн Бенаиа керетчүүдийн мөн пелетчүүдийн удирдагч байлаа.
Ингээд Соломон, Гибеон дахь мөргөлийн өндөрлөгөөс, уулзалтын майхны өмнөөс хөдлөн Иерусалимд ирж, Израилийг хаанчиллаа.
Израилийн хаан Соломон эдгээр зүйлээр нүгэл үйлдээгүй гэж үү? Хэдийгээр олон үндэстнүүдийн дунд түүн шиг хаан байгаагүй, тэр Бурханаараа хайрлагдан, Бурхан түүнийг бүх Израилийн хаан болгосон боловч харь эмэгтэйчүүд түүнийг ч хүртэл нүгэл үйлдэхэд хүргэсэн.