Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 22:39 - Ариун Библи 2013

39 Ахабын бусад үйл хэрэг, хийсэн бүхэн нь мөн түүний босгон барьсан зааны ясан ордон болон бүх хотын тухай Израилийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу?

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

39 Ахабын бусад үйлс, хийсэн бүх ажлууд, түүний босгон барьсан зааны ясан ордон болон бүх хотуудын тухай Израилийн Хаадын Шастир Номд тэмдэглэгдээгүй гэж үү?

Gade chapit la Kopi




1Хаад 22:39
16 Referans Kwoze  

“Би өвлийн байшинг зуны байшинтай хамт цохих болно. Зааны ясан байшингууд бас сөнөж, олон байшинг эцэс болгоно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Та нар зааны ясан орон дээр хажуулагсад, Буйдан дээрээ тэрийн хэвтэгчид, Сүргээс хургуудыг, хашаан дундаас тугалуудыг идэгчид юм.


Деданы хөвгүүд чиний худалдаачид байсан. Эрэг хавийн олон газар чиний зах зээл болж байсан. Тэд зааны яс, хар модыг төлбөр болгон чамд авчирч байв.


Башаны царс модоор тэд чамд сэлүүрүүдийг хийж, Киприйн арлуудын нарс модоор хийсэн Тавцанг чинь тэд зааны соёогоор шигтгэсэн.


Таны бүх хувцас мирр, Зуун наст ба могойн зүрхэн зандан мэт. Зааны ясан ордны Утсан хөгжмийн зэмсгүүд Таныг баясгана.


Омрийн хийсэн бусад үйл хэрэг болон түүний үзүүлсэн хүчит үйлс Израилийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу?


Зимрийн бусад үйл хэрэг, түүний хийсэн хуйвалдаан Израилийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу?


Баашагийн бусад үйл хэрэг, түүний хийсэн бүхэн нь болон хүч чадал нь Израилийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу?


Надабын бусад үйл хэрэг, хийсэн бүхэн нь Израилийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу?


Асагийн бусад бүх түүх, түүний хүч чадал, түүний барьсан бүх хотууд ба хийсэн бүхэн нь Иудагийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу? Гэвч тэрбээр насан өтөл үедээ хөл өвчтэй болов.


Иеробоамын хэрхэн дайн хийж, хэрхэн хаанчилсан болон бусад үйл хэрэг Израилийн хаадын шастир номд бичигдсэн юм.


Хаанд Хирамын хөлөг онгоцнуудын хамт Таршишийн хөлөг онгоцнууд далайд байдаг байв. Гурван жил тутамд нэг удаа Таршишийн хөлөг онгоцнууд алт, мөнгө, зааны яс, бич болон тогос авчирдаг байжээ.


Мөн хаан зааны ясаар асар том сэнтий урлаж, шижир алтаар бүрэв.


Ахаб эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, түүний хүү Ахазиа орыг нь залгамжлан хаан болжээ.


Ахазиагийн хийсэн бусад үйл хэрэг нь Израилийн хаадын шастир номд бичигдсэн бус уу?


Шаллумын бусад үйлс болон түүний зохиосон хуйвалдаан зэрэг нь, харагтун, Израилийн Хаадын шастир номд бичигдсэн юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite