Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 21:4 - Ариун Библи 2013

4 “Эцэг өвгөдийнхөө өвийг би танд өгөхгүй” гэж Иезреел хүн Наботын хэлсэн үгнээс болж Ахаб гэртээ их л дүнсгэр, уур уцаартай орж ирэв. Тэрээр орон дээрээ хэвтэж, нүүрээ буруулан юу ч идсэнгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

4 “Эцэг өвгөдийнхөө өвийг би танд өгөхгүй” гэж Иезреел хүн Наботын хэлсэн үгнээс болж Ахаб гэртээ их л дүнсгэр, уцаарлан орж ирэв. Тэрээр орон дээрээ хэвтэж, нүүрээ буруулан хоол ч идсэнгүй.

Gade chapit la Kopi




1Хаад 21:4
21 Referans Kwoze  

Израилийн хаан дүнсгэр царайлан, уцаартайгаар гэр уруугаа явж Самарид ирлээ.


Харин тачаалдаа автаж, татагдахдаа хүн бүр уруу татагддаг.


Диаволд байр бүү өг.


Тэгэхэд Бурхан, Ионад —Эрэндийн бутнаас болж уурлах чинь зөв үү? гэж айлдсанд Иона —Үхтэл уурлах минь зөв гэж хэлэв.


Гэвч үүнд ихэд дургүйцсэн Иона уурлаж,


Нүд юу харж байгаа нь сэтгэл юу хүсэж байгаагаас илүү чухал юм. Энэ нь бас хоосон бөгөөд салхи хөөцөлдсөн хэрэг буюу.


Түргэн уур мунхагийг алж, Гэнэн хүнийг атаархал хөнөөдөг.


Гэвч Набот, Ахабт —Эцэг өвгөдийнхөө өмчийг танд өгөх явдлаас ЭЗЭН намайг хол байлгаг гэв.


Тэр Амнонд —Хааны хүү минь, юунд та өглөөнөөс өглөөд ийм дарамттай байна вэ? Та надад хэлэхгүй юм уу? гэхэд Амнон түүнд —Би дүү Абсаломынхаа охин дүү Тамарт дурлав гэлээ.


Амнон дүү охин Тамараас болж маш их шаналсны улмаас өвдөв. Учир нь Тамар онгон байсан бөгөөд түүнд ямар нэг юм хийхэд Амнонд хэцүү санагдаж байв.


Харин Саул үүнээс татгалзан —Би идэхгүй гэв. Гэвч түүний зарц нар өнөөх эмэгтэйн хамт түүнийг ятгасанд Саул тэдний үгийг сонсов. Тэрээр газраас босож дэвсгэр дээр суулаа.


Түүний дараа ийм нэгэн явдал боллоо. Иезреел хүн Набот нь Иезреелд, Самарийн хаан Ахабын ордны хажууд усан үзмийн цэцэрлэгтэй байжээ.


Харин түүний эхнэр Иезебел түүн дээр ирээд —Юунд чи дүнсгэр царайлаад хоол идэхгүй байгаа юм бэ? гэлээ.


Гэвч иудей Мордехаи хааны дааман хаалганы дэргэд суугааг харах бүрд надад энэ бүхэн онцгүй байна гэв.


Харин ЭЗЭН —Уурлах чинь зөв үү? гэжээ.


Нар мандах үед Бурхан дорнын халуун салхи зэхсэн бөгөөд Ионагийн толгой наранд цохиулан тэрээр унан тусаж, үхэхийг хүсэмжлэн —Амьд явснаас үхсэн минь дээр гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite