Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 21:26 - Ариун Библи 2013

26 Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий хөөн зайлуулсан аморичуудын зан үйлийн дагуу Ахаб шүтээнүүдэд мөргөснөөрөө маш бузрыг үйлдсэн юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

26 Израилийн хөвгүүдийн өмнө ЭЗЭНий хөөн зайлуулсан аморичуудын бүхий л үйлдлийн дагуу Ахаб шүтээнд мөргөхдөө маш бузар зүйлийг хийсэн юм.

Gade chapit la Kopi




1Хаад 21:26
24 Referans Kwoze  

Иудагийн хаан Манассе эдгээр бузрыг хийж, өөрөөс нь өмнө байсан бүх аморичуудын хийснээс илүүгээр ёрын мууг үйлдэн, шүтээнүүдээрээ дамжуулан Иудаг нүгэл үйлдүүлсэн учраас


Харин тэд дөрөв дэх үедээ нутагтаа эргэж ирнэ. Учир нь аморичуудын хилэнц арай дүүрээгүйгээс тэр болой гэжээ.


Харин хулчгар, итгэлгүй, жигшүүрт, алуурчид, завхайрагчид, мэргэчид, шүтээнд мөргөгчид болон бүх худалчуудад ногдох хувь нь хоёр дахь үхэл буюу хүхэр, галаар шатаж буй нуур юм гэв.


Учир нь өнгөрсөн хугацаанд та нар завхайрал, тачаал, архидалт, утга учиргүй найрлан цэнгэх болон ёс бусын шүтээнд мөргөх явдлыг мөшгөн, харийнхны хүслийг гүйцэлдүүлж байсан чинь хангалттай.


ядуу, үгээгүйг дарлан дээрэм тонуул хийж, барьцааг эс буцааж, шүтээнүүд уруу нүдээ өргөн жигшүүрт хэргийг үйлддэг,


Гэвч чи тэдний замыг дагаад зогсохгүй, жигшүүрүүдийнх нь дагуу үйлдсэн. Багахан хугацаанд л чи бүхий л замналаараа тэднээс илүүгээр завхрав.”


Гэсэн хэдий ч Би та нарт Өөрийн бүх зарц болох эш үзүүлэгчдээ илгээж “Миний үзэн яддаг энэ жигшүүрт зүйлийг бүү хийгээч” гэж хэлүүлсэн.


Тэд газар нутгийг минь бузарласан тул Би эхлээд тэдний хилэнц ба нүглийн шийтгэлийг давхар барина. Тэд нутгийг минь жигшүүрт шүтээнүүдийнхээ сэгээр бузарлаж, өвийг минь жигшүүрт зүйлээрээ дүүргэв.”


Булшнуудын дунд сууж, Нууц газруудад шөнийг өнгөрөөн, гахайн мах идэж, Савандаа бузар шөлийг хийдэг бөгөөд,


Цаашилбал, тахилчдын бүх захирагчид мөн ард түмнүүд үндэстнүүдийн бүх жигшүүрт харш зүйлсийг даган үнэхээр итгэмжгүй харш юм хийж, Иерусалимд ЭЗЭНий ариусгасан Түүний өргөөг тэд бузарлажээ.


Ийнхүү Израилийн хөвгүүдийн өмнө, ЭЗЭНий устгасан үндэстнүүдээс ч илүүгээр ёрын мууг үйлдэхэд нь Иуда болон Иерусалимын оршин суугчдыг Манассе уруу татжээ.


Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий хөөн гаргасан үндэстнүүдийн жигшмээр үйлийг даган тэрээр ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлджээ.


Эдгээр үг болон эш үзүүлэгч Одедын хүү Азариагийн эш үзүүллэгийг сонсоод Аса зоригжин Иуда, Бениамины бүх газар нутгаас болон Ефраимын ууланд эзлэн авсан хотуудаасаа бузар шүтээнүүдийг зайлуулж мөн ЭЗЭНий үүдний танхимын урд талд байсан ЭЗЭНий тахилын ширээг сэргээн босгов.


Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий хөөн гаргасан үндэстнүүдийн жигшмээр үйлийг даган тэрээр ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлджээ.


Учир нь “Та нар үүнийг үйлдэж болохгүй” гэж тэдэнд ЭЗЭНий айлдсан тэрхүү шүтээнүүдэд тэд үйлчлэв.


Харин тэрээр Израилийн хаадын замаар замнасан төдийгүй, Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий хөөн гаргасан үндэстнүүдийн бузар заншлыг дуурайж хүүгээ гал дундуур явуулсан ажээ.


Тэрээр бас шүтээний янхан эрчүүдийг газар нутгаасаа хөөн гаргаж, эцэг өвгөдийнхөө бүтээсэн шүтээнүүдийг зайлуулав.


Тэд ЭЗЭНий үзэн яддаг жигшүүрт үйлдэл бүхнийг бурхдадаа зориулан хийж, бүр хөвгүүд, охидоо ч галд шатаан бурхдадаа өргөдөг. Харин чи ЭЗЭН Бурхандаа ийн үйлдэж болохгүй.


Елиа —Би Израилийн үйлийг үзээгүй, харин та болон таны эцгийн гэр ЭЗЭНий тушаалуудыг огоорон Баалыг дагаж явснаар ингэсэн.


Учир нь агуу ба хүчит үндэстнүүдийг ЭЗЭН та нарын өмнөөс хөөн гаргасан. Харин энэ өдрийг хүртэл нэг ч хүн та нарыг эсэргүүцэн зогсож чадаагүй билээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite