Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 20:34 - Ариун Библи 2013

34 Бен-хадад түүнд —Миний эцэг чиний эцгээс авсан хотуудыг би буцааж өгөх болно. Мөн Самарид миний эцгийн байгуулсан шиг тийм наймааны гудамжнуудыг Дамаскт чи байгуулаарай гэв. Ахаб —Би чамайг энэ гэрээгээр чинь суллая гэв. Тэрээр түүнтэй гэрээ байгуулж, түүнийг явууллаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

34 Бен-хадад түүнд —Миний эцэг чиний эцгээс авсан хотуудыг би буцааж өгөх болно. Мөн Самарид миний эцгийн байгуулсан шиг тийм гудамжнуудыг Дамаскт чи байгуулаарай хэмээв. Ахаб —Би чамайг энэ гэрээгээр чинь суллая гэв. Тэрээр түүнтэй гэрээ байгуулж, түүнийг явууллаа.

Gade chapit la Kopi




1Хаад 20:34
12 Referans Kwoze  

Бен-хадад Аса хааныг сонсож, Израилийн хотуудыг довтлохоор цэргийн жанжингуудаа илгээн Нафталийн бүх нутгаас гадна Ион, Дан, Абел-бет-маака болон Хиннеротын бүх нутгийг эзлэн авлаа.


Буруу муу хүн энэрэл хайрыг ававч Зөв явдлыг сурдаггүй. Зөв шударгын газарт бурууг тэрээр үйлдэн ЭЗЭНий цог жавхланг эс олж харна.


Тэрээр хаанд —ЭЗЭН ингэж айлдаж байна. “Цээрлэл болгохоор Миний шийдсэн хүнийг чи гараасаа мултлан явуулсан тул чиний амь түүний амийн оронд өгөгдөж мөн чиний ард түмэн түүний ард түмний оронд мөхөх болно” гэсэн гэлээ.


—Энэ хүмүүсийн хуйвалдаан гэж үзэж байгаа бүхнийг хуйвалдаан гэж хэлж болохгүй. Тэдний айж байгаа юмнаас бүү ай, бүү сүрд.


Арамын хаан тэрэгт цэргийнхээ ахмадуудад тушаан —Та нар багатай нь ч, ихтэй нь ч бүү тулалд, харин зөвхөн Израилийн хаантай л тулалдагтун гэв.


Бен-хадад, Аса хааныг сонсож, Израилийн хотуудыг довтлохоор цэргийн жанжингуудаа илгээсэнд тэд Ион, Дан, Абел-маим болон Нафталийн хотуудын бүх нөөц хангамжийн газрыг эзлэн авлаа.


Арамын хаан тэрэгт цэргийнхээ гучин хоёр ахмадад тушаан —Та нар багатай нь ч, ихтэй нь ч бүү тулалд, харин зөвхөн Израилийн хаантай л тулалдагтун гэв.


Аммон хүн Нахаш хүрч ирж, Иабеш-гилеадыг бүслэн хуарагнав. Иабешийн бүх эрс Нахашт —Бидэнтэй гэрээ байгуулаач, бид танд үйлчилье гэцгээв.


Тэд үүнийг сайны тэмдэг гэж үзэн даруй үгийг нь өлгөн авч —Таны дүү Бен-хадад мөн гэлцэхэд нь хаан —Явж, түүнийг авчир гэж тушаав. Бен-хадад түүн уруу гарч ирэхэд хаан түүнийг тэргэндээ суулгалаа.


ЭЗЭН Бурхан чинь тэднийг чамд тушаах үед чи тэднийг цохигтун. Тэгэхдээ тэднийг бүрмөсөн устгах ёстой. Чи тэдэнтэй ямар ч гэрээ байгуулж болохгүй. Тэдэнд ямар ч өршөөл үзүүлж болохгүй.


Тэрээр амалекчуудын хаан Агагийг амьдаар нь барин олзолж, ард олныг нь илдийн ирээр хүйс тэмтрэв.


Харин Саул ба түүний ард олон нь Агагийг бас хамгийн сайн хонь, үхэр, тарган тугал, хурга хийгээд сайн бүхнийг хэлтрүүлж, тэр бүгдийг бүрмөсөн сүйрүүлэхийг үл хүсэв. Тэд муу, үнэ цэнэгүй малыг харин бүрмөсөн устгажээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite