Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 20:31 - Ариун Библи 2013

31 Тэгтэл түшмэд нь түүнд —Хараач, Израилийн гэрийн хаадыг өршөөлт хаад гэж бид сонссон юм. Бид ууц нуруундаа таар өмсөж, толгойдоо олс уяад Израилийн хаан уруу гарч очъё. Тэрээр таны амийг өршөөж магадгүй гэж хэлэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

31 Түшмэд нь түүнд —Харагтун. Израилийн гэрийн хаадыг өршөөлт хаад гэж бид сонссон юм. Бид ууц нуруундаа таар өмсөж, толгойдоо олс уяад, Израилийн хаан уруу гарч очъё. Тэрээр таны амийг өршөөж магадгүй гэж зөвлөв.

Gade chapit la Kopi




1Хаад 20:31
21 Referans Kwoze  

Давид тэгээд Иоаб ба түүнтэй хамт байсан хамаг ард олонд —Хувцсаа урж, таар өмсөн Абнерын өмнө гашуудагтун гэв. Давид хаан өөрөө авсны араас алхлаа.


Иаков хувцас хунараа урж тастаад, бүдүүн таараар ууц нуруугаа ороож, хүүгийнхээ төлөө олон хоног гашуудан гашуудсаар байлаа.


Арамын хааны түшмэл хаандаа —Тэдний бурхад уулын бурхад учир тэд биднээс хүчтэй байсан юм. Харин тэдэнтэй тал газарт тулалдахыг бидэнд зөвшөөрвөл бид үнэхээр тэднээс хүчтэй байх болно.


Би хоёр гэрчдээ соёрхоно. Тэд таар өмсөөд мянга хоёр зуун жаран хоногийн турш эш үзүүлэх болно гэв.


Махбодыг хөнөөгчдөөс бүү ай. Учир нь тэд сэтгэлийг хөнөөж үл чадна. Харин махбод болоод сэтгэлийг хоёуланг нь тамд устгаж чадах Түүнээс айгтун.


Хезекиа хаан үүнийг сонсмогц, хувцсаа урж, таар нөмрөн ЭЗЭНий өргөөнд оров.


Тэр өдөр түг түмдийн БУРХАН Эзэн маань “Таар нөмрөн үсээ хусаж, гашуудан уйлаач” гэж дуудсан боловч


Энэрэл хайраар нэгэн сэнтий босгогдож, Давидын майханд шударгаар шүүгч тэнд сууна. Тэр шударга үнэнийг хайж, Зөв явдалд эс алгуурлана.


Хааныг тогтоогч нь энэрэл хайр ба үнэн Хаан сэнтийг тулагч нь зөвт байдал юм.


Сатан, ЭЗЭНд хариулан —Арьсыг арьсаар! Тийм ээ, өөрт байгаа бүхнээ хүн амийнхаа төлөө өгдөг юм.


Явж, Сусад байгаа бүх иудейчүүдийг цуглуулж, миний төлөө мацаг барьж, шөнө ч, өдөр ч гурван хоногийн турш бүү ид, бүү уу! Би болон миний шивэгчингүүд ч мөн ийнхүү мацаг барина. Хуулийн дагуу биш ч гэсэн би хаан дээр орно. Хэрэв би үхэх ёстой бол үхнэ.


Хэрэв бид “Хот уруу орцгооё” гэвэл хот дотор өлсгөлөн болсон тул бид тэнд үхэх болно. Хэрэв бид эндээ суувал мөн л үхнэ. Иймээс арамчуудын хуаран уруу явцгаая. Хэрэв тэд биднийг амьд үлдээвэл бид амьдрах болно. Хэрэв тэд биднийг албал бид үхэх л болно гэлцэв.


Тэгтэл зарц нар нь ойртож ирээд, түүнтэй ярин, түүнд —Эцэг минь, тэр эш үзүүлэгч илүү бэрх зүйлийг танаас нэхсэн бол та хийхгүй байх байсан гэж үү? Гэтэл тэр танд зөвхөн “Угаа, цэвэрш” гэж байхад та харин хийх бус уу? гэцгээхэд


Ингээд Иоаб Текоа уруу хүн явуулж тэндээс онцгой ухаалаг эмэгтэйг авчруулаад түүнд —Чи гашуудаж буй хүний дүр үзүүлж, гашуудлын хувцас өмсөж, биедээ тос түрхэлгүй, харин өөд бологчийн араас олон өдөр гашуудаж буй эмэгтэй мэт бологтун.


Тэд ууц нуруундаа таар бүсэлж, толгойдоо олс уяж, Израилийн хаанд ирээд —Таны зарц Бен-хадад “Миний амийг өршөөгөөч” гэж гуйж байна гэв. Ахаб хаан —Тэр амьд л байгаа юм уу? Тэр бол миний дүү шүү гэж хэлэв.


Тааран хувцас өмсөөд Ёгт үг болов би тэдэнд.


Swiv nou:

Piblisite


Piblisite