Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 20:30 - Ариун Библи 2013

30 Харин үлдэгсэд нь Афек хот уруу зугтсан бөгөөд үлдсэн хорин долоон мянган цэргийн дээр хотын хана нуран уналаа. Бен-хадад зугтан хот уруу орж, байрнаас байр уруу хоргодон байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

30 Харин үлдэгсэд нь Афек хот уруу зугтсан бөгөөд үлдсэн хорин долоон мянган цэргийн дээр хотын хана нуран уналаа. Бен-хадад зугтан, хот дотор нэгэн дотоод танхим уруу орсон байв.

Gade chapit la Kopi




1Хаад 20:30
21 Referans Kwoze  

Микаиа —Үзэгтүн, дотоод өрөөнд нуугдахаар орох тэр өдөр чи мэдэх болно гэв.


Микаиа —Үзэгтүн, дотоод өрөөнд нуугдахаар орох тэр өдөр чи мэдэх болно гэв.


Дараа жилийнх нь эхэнд Бен-хадад арамчуудыг шалгаж, Израилийн эсрэг дайтахаар Афек уруу явлаа.


Эсвэл Силоамын цамхаг унахад үхсэн тэдгээр арван найм нь Иерусалимд амьдардаг бүх хүнээс илүү өртнүүд байсан гэж та нар бодно уу?


Кармелын оргилд нуугдсан ч Тэндээс би тэднийг хайн олж, барина. Тэнгисийн ёроолд харцнаас минь өөрсдийгөө бас далдалсан ч Тэнд Би могойд тушааж, тэр тэднийг хатгах болно.


Хүн чонын амнаас гарч барын аманд орох, Гэртээ хариад, гараараа хана түшин могойд хатгуулах мэт буюу.


Одоо Небухаднезар би тэнгэрийн Хааныг магтан өргөмжлөн хүндэлж байна. Учир нь Түүний бүхэн нь зөв, замууд нь шударга билээ. Тэрээр бардам явагчийг даруу болгож чадна.


“Айдсаас зугтдаг нэгэн нүхэнд унаж, Нүхнээс авирч гардаг нэгэн урхинд орох болно. Учир нь Би түүний дээр, Моаб дээр, шийтгэлийнх нь жилийг авчрах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Аймшгийн дуунаас зугтагч нь нүхэнд унана. Нүхнээс авиран гарагч нь занганд орно. Учир нь орой дээрх цонхнууд нээгдэж, Дэлхийн сууриуд ганхаж байна.


Итгэмжтэнд итгэмжээ үзүүлдэг Та Гэм зэмгүйд гэмгүй л ханддаг.


Тэд өөр өөрийн нэг дайсныг алжээ. Арамчууд зугтаж, израильчууд тэдний хойноос хөөлөө. Арамын хаан Бен-хадад морин цэргүүдийн хамт мориндоо мордон зугтжээ.


Бен-хадад, Ахаб уруу элч нарыг явуулан —Хэрэв намайг дагаж буй хүн бүрд атга атгаар ногдох шороо Самарид үлдэх аваас бурхад намайг шийтгэг, бүр үүнээс ч илүүг үйлдэг гэж хэлүүлэв.


өмнө зүгт канаанчуудын бүх нутаг болон аморичуудын хил нутаг дахь Афекийг хүртэлх сидончуудад харьяалагдах Меара,


Филистчүүд бүх цэргээ Афект цуглуулах үед, израильчууд Иезреел дэх булгийн дэргэд хуарагнав.


Долоо хоногийн турш тэд бие биесийн эсрэг талд хуарагнан байв. Долоо дахь өдөр тулалдаан эхэлж, Израилийн хөвгүүд нэг өдрийн дотор арамчуудаас зуун мянган явган цэргийг устгалаа.


Тэгээд тэд өргөл болон шатаалт тахилуудыг өргөхөөр дотогш оров. Иехү өөртөө зориулж наян хүнийг гадаа байрлуулан зогсоогоод —Та нарын гарт миний оруулах хүмүүсийн нэгэнд нь ч гэсэн зугтах боломж олгосон хэн боловч түүний оронд өөрийн амийг өгнө шүү гэж анхааруулав.


Энэхүү хилэнц нь та нарт Гэнэт эгшин зуур сүйрэх, Өндөр хананы овойчихсон цуурал лугаа адил байх болно.


Абимелех давшиж, Гаал ухрав. Хотын хаалга үүд хүртэл олон хүн эрсдэн унав.


Тэнд хийсэн тулалдаан бүх нутгаар тархаж, тэр өдөр илдэнд хиарсан хүнээс илүүг энэ ой залгижээ.


Чи тэнд очиж Нимшийн ач, Иехошафатын хүү Иехүг хайж олоод дотогш орж, ах дүүсийнх нь дундаас түүнийг босгон дотоод өрөөнд дагуулж орогтун.


Swiv nou:

Piblisite


Piblisite