Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 20:27 - Ариун Библи 2013

27 Израилийн хөвгүүд ч шалгагдан, хоол хүнсээ базаагаад тэднийг угтан хөдөллөө. Арамчууд тал газрыг дүүргэхэд, Израилийн хөвгүүдийн хуаран тэдний өмнө хоёр хэсэг багахан ямаан сүрэг шиг л юм байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

27 Израилийн хөвгүүд ч цугларан, хоол хүнсээр хангуулан, тэдэнтэй уулзахаар явлаа. Израилийн хөвгүүд тэдний өмнө хоёр хэсэг багахан ямаан сүрэг шиг хуарагнав. Харин арамейчууд тал газрыг дүүргэсэн.

Gade chapit la Kopi




1Хаад 20:27
11 Referans Kwoze  

Учир нь тэд өөрсдийн мал сүрэг болон майхантайгаа ирдэг байсан юм. Тэд болон тэдний тэмээнүүд нь царцаа мэт тоолшгүй олноороо ирдэг байлаа. Тэд газар нутгийг цөлмөхийн тулд орж ирсэн билээ.


Наран доор бас миний эргэцүүлж үзсэн юм бол уралдаан хурдных, тулалдаан эрэлхэгийнх, хоол хүнс мэргэнийх, хогшил хөрөнгө цэцдийнх бас таалал хүндлэл нь чадвартных болоод байдаггүй, харин энэ бүхэнд цаг хийгээд боломж тохиодог аж.


Саул Гибеагийн зах газар Мигрон дахь анар модны дор сууж байв. Ард олноос түүнтэй хамт зургаан зуу орчим хүн байлаа.


Тиймээс тэд бусдынхаа замын хүнс болон эвэр бүрээг гартаа авчээ. Гидеон Израилийн бүх эрчүүдийг өөр өөрсдийнх нь майхан уруу буцаан явуулж, харин гурван зуун хүнийг тэр тэндээ авч үлдэв. Мидианы цэргийн хуаран нь түүний доор, хөндийд байв.


Хуаран дундуур явж “Замын хүнсээ бэлтгэцгээ. Учир нь гурав хоногийн дотор та нар өөрсдөд чинь эзэмшүүлэхээр та нарын Бурхан ЭЗЭНий өгч буй газар нутгийг эзлэхээр Иорданыг гатлан явах гэж байна” гэж ард олонд тушааж хэл гэв.


Тэдний Хад тэднийг худалдаагүйсэн бол, ЭЗЭН тэднийг гаргаж өгөөгүйсэн бол Яахин нэг нь мянгыг хөөж, Хоёр нь түмийг зугтаалгах вэ?


Израиль тариа тарих үед мидианчууд нь амалекчууд ба дорнын хөвгүүдийн хамт тэдний эсрэг довтлон ирдэг байлаа.


Мидианчууд, амалекчууд болон дорнын бүх хөвгүүд хөндийд царцаа мэт олноороо ханаран байв. Тэдний тэмээнүүд нь далайн эргийн элс мэт тоо томшгүй олон байв.


Тэр үед Иехорам хаан Самариас гарч, бүх Израилийг цуглуулав.


Swiv nou:

Piblisite


Piblisite