Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 20:26 - Ариун Библи 2013

26 Дараа жилийнх нь эхэнд Бен-хадад арамчуудыг шалгаж, Израилийн эсрэг дайтахаар Афек уруу явлаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

26 Дараагийн жилийн эхэнд Бен-хадад арамейчуудыг цуглуулан, Израилийн эсрэг дайтахаар Афек уруу явлаа.

Gade chapit la Kopi




1Хаад 20:26
10 Referans Kwoze  

Елиша —Зүүн зүг харсан цонхыг нээ гэхэд тэрээр онгойлгов. Дараа нь Елиша —Харвагтун! гэсэнд тэр харвав. Елиша —ЭЗЭНий ялалтын сум буюу Арамыг ялах ялалтын сум. Учир нь та нар Афект арамчуудыг цохин, хүйс тэмтрэх болно гэв.


Тэгэхэд эш үзүүлэгч, Израилийн хаанд ойртон ирж, түүнд —Явж, өөрийн хүчийг сэлбээд, юу хийх ёстойгоо харан хүлээгтүн. Ирэх жилийн эхэнд Арамын хаан чиний эсрэг довтлон ирнэ гэв.


Харин үлдэгсэд нь Афек хот уруу зугтсан бөгөөд үлдсэн хорин долоон мянган цэргийн дээр хотын хана нуран уналаа. Бен-хадад зугтан хот уруу орж, байрнаас байр уруу хоргодон байв.


Филистчүүд бүх цэргээ Афект цуглуулах үед, израильчууд Иезреел дэх булгийн дэргэд хуарагнав.


Ийнхүү Самуелын үг Израиль даяар тархав. Израиль филистчүүдтэй тулалдахаар гарч, Ебенезерийн дэргэд хуарагнан, харин филистчүүд Афект хуарагнан буув.


Акко, Сидон, Ахлаб, Ахзиб, Хелба, Афик болон Рехобын оршин суугчдыг Ашер хөөн зайлуулсангүй.


Энд бас Умма, Афек, Рехоб зэрэг хорин хоёр хот нь тосгодтойгоо хамт байлаа.


өмнө зүгт канаанчуудын бүх нутаг болон аморичуудын хил нутаг дахь Афекийг хүртэлх сидончуудад харьяалагдах Меара,


Хавар цаг, хаад дайнд морддог үеэр Давид, Иоабыг түшмэдүүд болон бүх Израилийн хамт илгээхэд тэд Аммоны хөвгүүдийг сүйрүүлж Раббаг бүслэн авав. Давид харин Иерусалимд үлджээ.


Алдсан цэргээ, морийг мориор, тэргийг тэргээр нь нөхөж цуглуул. Тэгээд израильчуудтай тал газарт тулалдах бөгөөд бид үнэхээр тэднээс хүчтэй байх болно гэв. Хаан тэднийг сонсож, тийнхүү үйлдэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite