Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 20:22 - Ариун Библи 2013

22 Тэгэхэд эш үзүүлэгч, Израилийн хаанд ойртон ирж, түүнд —Явж, өөрийн хүчийг сэлбээд, юу хийх ёстойгоо харан хүлээгтүн. Ирэх жилийн эхэнд Арамын хаан чиний эсрэг довтлон ирнэ гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

22 Тэгэхэд эш үзүүлэгч Израилийн хаанд ойртон ирж, түүнд —Явж, өөрийн хүчийг сэлбээд, юу хийх ёстойгоо харан хүлээгтүн. Ирэх жилийн эхэнд Арамын хаан чиний эсрэг довтлон ирнэ гэв.

Gade chapit la Kopi




1Хаад 20:22
20 Referans Kwoze  

Дараа жилийнх нь эхэнд Бен-хадад арамчуудыг шалгаж, Израилийн эсрэг дайтахаар Афек уруу явлаа.


Хавар цаг, хаад дайнд морддог үеэр Давид, Иоабыг түшмэдүүд болон бүх Израилийн хамт илгээхэд тэд Аммоны хөвгүүдийг сүйрүүлж Раббаг бүслэн авав. Давид харин Иерусалимд үлджээ.


Харагтун, Израилийн хаан Ахабт нэгэн эш үзүүлэгч ирэн —ЭЗЭН ийн айлдаж байна. “Чи ийм их цэргийг үзсэн үү? Харагтун. Өнөөдөр би тэднийг чиний гарт оруулж, чи Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно” гэж хэлэв.


Хавар цаг, хаадын дайнд морддог үеэр Иоаб цэргийн хүчээ удирдан явж, Аммоны хөвгүүдийн нутгийг сүйрүүлээд, Раббад ирж бүслэн авав. Давид харин Иерусалимд үлджээ. Иоаб, Раббаг цохин устгалаа.


Би ЭЗЭН. Нэр минь Тэр билээ. Би алдраа бусдад, магтаалаа сийлмэл хөргүүдэд өгөхгүй.


ЭЗЭН, Таны мутар өргөгдөвч тэд үл үзнэ. Хүмүүсийн төлөөх зүтгэлээ Та тэдэнд харуулж, Тэднийг ичээгээч. Үнэхээр Таны дайснуудыг гал залгина.


Түжигнэцгээ, хүмүүс ээ, түгшицгээ! Дэлхийн алслагдсан бүх нутаг аа, чих тавь. Зэвсгээ агсацгаа, түгшицгээ. Зэвсгээ агсацгаа, түгшицгээ.


Төлөвлөгөө зохиохдоо зөвлөгөө ав. Мэргэн удирдамжийн дагуу дайт.


ЭЗЭНий нэр бат цамхаг. Зөвт нь гүйн ороод аюулгүй.


ЭЗЭНийг хүсэн хүлээгтүн! Тууштай байж, зүрхээ зоригжуулагтун! Тийм ээ, ЭЗЭНийг хүсэн хүлээгтүн!


Амазиа зоригжин, ард түмнээ удирдав. Тэрээр Давст Хөндий уруу хөдөлж, Сеирийн хөвгүүдээс арван мянган хүнийг алав.


Гэсэн ч хэрвээ та явбал яв, тулаанд тууштай бай. Харин Бурхан таныг дайсны өмнө унагаах болно. Учир нь туслах ба унагах эрх Бурханд бий гэв.


Зарц нарынх нь нэг —Үгүй, эзэн хаан минь, харин Израильд буй эш үзүүлэгч Елиша таны унтлагынхаа өрөөнд ярьсан үгсийг Израилийн хаанд хэлдэг юм гэж айлтгав.


Израилийн хаан, Иехошафатад —ЭЗЭНээс асууж болох өөр нэгэн хүн бий. Гэвч тэр миний талаар сайныг хэзээ ч эш үзүүлдэггүй, харин мууг л хэлдэг учир би түүнийг үзэн яддаг юм. Тэр Имлахын хүү Микаиа гэгч юм гэж хэлжээ. Харин Иехошафат түүнд —Хаан хүн ингэж ярьж боломгүй гэжээ.


Эш үзүүлэгч тэндээс холдож, нүднийхээ дээгүүрх боолтоор өөрийгөө танигдахгүй болгоод, замын хажууд хааныг хүлээн зогсов.


Тэрээр —Би түг түмдийн Бурхан ЭЗЭНд маш их зүтгэсээр ирсэн. Израилийн хөвгүүд Таны гэрээг умартаж, Таны тахилын ширээнүүдийг нураан Таны эш үзүүлэгчдийг илдээр цавчин алсан билээ. Одоо ганцхан би л үлдээд байна. Тэд миний амийг авахын тулд намайг хайж байна гэж өчив.


Эцэст нь, Эзэн ба Түүний чадлын аугаа хүч дор хүчтэй байгтун.


Израилийн хаан довтолж, морьд мөн тэрэгт цэргүүдийг цохисон бөгөөд арамчуудыг үй олноор устгав.


Swiv nou:

Piblisite


Piblisite