Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 20:21 - Ариун Библи 2013

21 Израилийн хаан довтолж, морьд мөн тэрэгт цэргүүдийг цохисон бөгөөд арамчуудыг үй олноор устгав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

21 Израилийн хаан довтолж морьд болон тэрэгнүүдийг цохисон бөгөөд арамейчуудыг үй олноор устгав.

Gade chapit la Kopi




1Хаад 20:21
11 Referans Kwoze  

Харин тэд Израилийн хуаранд иртэл израильчууд босож, моабчуудыг цохисон бөгөөд моабчууд тэдний өмнөөс зугтжээ. Тэд моабчуудыг хядсаар тэдний газар нутаг уруу орж урагшлав.


Энэ нь ЭЗЭНий мэлмийд өчүүхэн зүйл юм. Тэрээр бас моабынхныг та нарын гарт өгөх болно.


Израиль болон иуда хүмүүс босож, уухайлан хашхирсаар филистчүүдийг Гат ба Екроны хаалга хүртэл хөөв. Шаараимаас Гат болон Екрон хүртэлх замаар нэг алагдсан филистчүүд унацгаасан байв.


Тэр тэдэнд —Өстөн дайсан моабчуудыг ЭЗЭН та нарын гарт өгсөн. Миний хойноос гэв. Ингээд тэд түүнийг даган доошоо бууж, Моаб уруу хүрдэг Иорданы гармыг эзлэн авч, хэнийг ч гатлуулсангүй.


Тэд өөр өөрийн нэг дайсныг алжээ. Арамчууд зугтаж, израильчууд тэдний хойноос хөөлөө. Арамын хаан Бен-хадад морин цэргүүдийн хамт мориндоо мордон зугтжээ.


Тэгэхэд эш үзүүлэгч, Израилийн хаанд ойртон ирж, түүнд —Явж, өөрийн хүчийг сэлбээд, юу хийх ёстойгоо харан хүлээгтүн. Ирэх жилийн эхэнд Арамын хаан чиний эсрэг довтлон ирнэ гэв.


Иошуа ба Израилийн хөвгүүд тэднийг хүйс тэмтэрч, тэдэнд эцсийн хүнд цохилт учруулав. Харин тэднээс зугтан амьд гарсан нь бэхлэлт босгосон хотуудад оров.


Иефта тэднийг Ароераас Миннит хүртэл цохиж хорин хот бас Абел-керамимын чанадад хүртэл довтлон маш том ялагдал хүлээлгэв. Ийнхүү Аммоны хөвгүүд Израилийн хөвгүүдийн өмнө бөхийв.


Дайн дахин эхлэхэд Давид явж филистчүүдтэй тулалдан тэднийг цохиж үй олноор хядсанд тэд Давидаас зугтав.


Swiv nou:

Piblisite


Piblisite