Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 20:20 - Ариун Библи 2013

20 Тэд өөр өөрийн нэг дайсныг алжээ. Арамчууд зугтаж, израильчууд тэдний хойноос хөөлөө. Арамын хаан Бен-хадад морин цэргүүдийн хамт мориндоо мордон зугтжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

20 Тэд тус бүр нэг дайсныг алжээ. Арамейчууд зугтаж, израильчууд тэдний хойноос хөөлөө. Арамын хаан Бен-хадад морин цэргүүдийн хамт мориндоо мордон зугтжээ.

Gade chapit la Kopi




1Хаад 20:20
15 Referans Kwoze  

Наран доор бас миний эргэцүүлж үзсэн юм бол уралдаан хурдных, тулалдаан эрэлхэгийнх, хоол хүнс мэргэнийх, хогшил хөрөнгө цэцдийнх бас таалал хүндлэл нь чадвартных болоод байдаггүй, харин энэ бүхэнд цаг хийгээд боломж тохиодог аж.


Улс үндэстнүүд түрхэрч, хаанчлалууд ганхжээ. Дуу гарахад нь газар хайлав.


Цэргийн олноор ялах хаан гэж үгүй. Хүчний ихээр чөлөөлөгдөх баатар гэж үгүй.


Ингээд Ассирийн хаан Сеннахериб хөдлөн буцаж, Ниневед амьдрав.


Хүн бүр өрсөлдөгчийнхөө толгойноос зууран бие биенийхээ хажуу уруу илд дүрэн хамт унацгаав. Тиймээс Гибеонд байдаг тэр газрыг Хелкат-хаззурим гэж нэрлэв.


таван хүн чинь зууг элдэн хөөх ба зуун хүн чинь арван мянгыг элдэн хөөх бөгөөд дайснууд чинь та нарын өмнө илдэнд унах болно.


Тэгэхэд ЭЗЭНий өргөө болон хааны өргөөний эрдэнэсийн санд үлдсэн бүх алт, мөнгийг Аса хаман түшмэдийнхээ гарт өгөөд, Дамаскт амьдарч байсан Арамын хаан Хезионы ач Табриммоны хүү Бен-хададад илгээн


Мужуудын захирагчдад үйлчилдэг залуус араасаа цэргүүдийг дагуулан хотоос гарчээ.


Израилийн хаан довтолж, морьд мөн тэрэгт цэргүүдийг цохисон бөгөөд арамчуудыг үй олноор устгав.


Харин Нетаниагийн хүү Ишмаел найман хүнтэй хамт Иохананаас зугтаж, Аммоны хөвгүүд уруу явав.


Нафтали, Ашер болон бүх Манассегаас хамтдаа дуудагдсан израиль эрчүүд Мидианы араас мөшгөн хөөв.


Swiv nou:

Piblisite


Piblisite