Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 2:9 - Ариун Библи 2013

9 Тиймээс одоо түүнийг шийтгэлгүй бүү орхигтун. Чи ухаантай хүн учир түүнийг яахаа мэднэ. Түүний буурал толгой Үхэгсдийн оронд цустай очих ёстой юм гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

9 Тиймээс одоо түүнийг шийтгэлгүй бүү орхигтун. Чи ухаантай хүн учир түүнийг яахаа мэднэ. Чи түүний буурал үсийг цустай хамт Үхэгсдийн орон уруу явуулаарай гэв.

Gade chapit la Kopi




1Хаад 2:9
13 Referans Kwoze  

Тэгэхээр түүний буурал толгойг Үхэгсдийн орон уруу амар тайван явуулах учиргүйг чи мэргэн ухаанаараа шийд.


эцэг маань хүүгээ байхгүйг үзээд, үхэх болно. Тэгвэл бидний эцэг, таны зарцын буурал толгойг таны зарц бид уй гашуудалтайгаар Үхэгсдийн оронд очуулах болно.


Иаков —Миний хүү та нартай хамт явахгүй. Ах нь нэгэнт үхэж, тэр ганцаараа үлдсэн. Хэрэв та нартай хамт явах замд түүнд гай зовлон учирвал та нар буурал толгойг минь Үхэгсдийн орон уруу уй гашуудалтайгаар явуулах болно гэв.


Би бүх өвчин зовлонгоосоо айдаг. Учир нь Та намайг гэмгүй гэж тооцохгүй гэдгийг би мэднэ.


Хааны гаргасан шүүхийн тогтоолыг бүх Израиль даяар сонсож, шүүлт явуулах Бурханы мэргэн ухаан хаанд буйг тэд үзээд, хаанаас эмээв.


харагтун, Би чиний үгсийн дагуу үйлдлээ. Би чамд мэргэн агаад ухааран ялгах зүрхийг өглөө. Ингээд чамтай адил хүн чиний өмнө ч байгаагүй, чиний дараа ч гарч ирэхгүй юм.


Гэвч та нар ингэхгүй аваас харагтун, та нар ЭЗЭНий өмнө нүгэл үйлдэх бөгөөд нүгэл чинь та нарыг олно гэдгийг сайн мэдтүгэй.


Чи Бурханыг бүү хараа. Мөн ард түмнийхээ удирдагчийг бүү хараа.


Чи Бурхан ЭЗЭНийхээ нэрийг хуурмаг хоосонд бүү дурд. Учир нь нэрийг нь хуурмаг хоосонд дурдагчийг ЭЗЭН шийтгэлгүй эс орхино.


Давид хаан Бахуримд хүрч ирэхэд, харагтун, Саулын гэрийн нэг ургийн хүн буюу Герагийн хөвгүүн Шимеи гэдэг нэртэй хүн хараал урсгасаар гарч ирэв.


Хүний цусыг хэн урсгана Түүний цусыг хүн урсгана. Учир нь Бурхан Өөрийн дүр төрхөөр хүнийг бүтээжээ.


Учир нь түүний цорын ганц бүтээлэг, биеийнх нь хувцас тэр билээ. Тэр хүн өөр юу нөмөрч хэвтэх вэ? Тэр Над уруу хашхирахад Би сонсох болно. Учир нь Би нигүүлсэнгүй билээ.


Зеруиагийн хөвгүүд болох эдгээр хүмүүс надаас хатуу байхад, тослогдсон хаан атал би харин өнөөдөр дорой байна. Бузар мууг үйлдэгч нэгэнд муу үйлийнх нь дагуу ЭЗЭН хүртээх болтугай гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite