Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 2:6 - Ариун Библи 2013

6 Тэгэхээр түүний буурал толгойг Үхэгсдийн орон уруу амар тайван явуулах учиргүйг чи мэргэн ухаанаараа шийд.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

6 Тэгэхээр чи өөрийн мэргэн ухаанаараа шийдэн, түүний буурал үсийг Үхэгсдийн орон уруу амар тайван явуулж болохгүй.

Gade chapit la Kopi




1Хаад 2:6
18 Referans Kwoze  

Тиймээс одоо түүнийг шийтгэлгүй бүү орхигтун. Чи ухаантай хүн учир түүнийг яахаа мэднэ. Түүний буурал толгой Үхэгсдийн оронд цустай очих ёстой юм гэв.


“Буруутуудад амар тайван үгүй” гэж Бурхан минь айлдаж байна.


“Буруутад амар тайван үгүй” гэж ЭЗЭН айлдав.


Муу үйлийн эсрэг цааз жаяг тэр дороо гүйцэлддэггүй учраас тэдний дунд буй хүмүүний хөвгүүдийн зүрх нь муу муухайг үйлдэхдээ бэлэн байдаг аж.


Амь цусны буруутан үхэн үхтлээ оргодол Ийм хүнийг бүү дэмж.


Мэргэн хаан буруутнуудыг ялган шигшиж, Мөнөөх хэдийг дугуйгаар бяц дайруулна.


Өөлөх өөгүйг тэмдэглэж, Үнэнч шулууныг үзэгтүн. Ийм хүмүүний ирээдүй Энх тунх билээ.


Тэнд цөөн хоногтой нялхас ч, Өдрүүдээ гүйцээгээгүй ахмад хүн ч байхгүй. Зуу наслаад үхсэнийг нь залуугаараа гэж үзнэ Зуу хүрээд үрэгдсэн нь нүгэлтэн гэж тооцогдоно.


Амар тайванд тэрээр орно. Зөв замаар явагч Тэд бүгд хэвтрүүд дээрээ амарна.


«Тиймээс үзэгтүн, Би чамайг чиний эцэг өвгөд уруу аваачин, чи булшиндаа амар тайвнаар очих болно. Энэ газар дээр Миний авчрах бүх гай гамшгийг чиний нүд үзэхгүй» гэлээ” гэв. Ингээд тэд хариу үгийг хаанд авчрав.


Та нар өөрсдийн байгаа нутгаа бузарлах ёсгүй. Учир нь цус газрыг бузарладаг бөгөөд газар дээр урссан цусны төлөө цус урсгагчийн цуснаас өөр хийгдэж болох эвлэрүүлэл байхгүй.


Иаков —Миний хүү та нартай хамт явахгүй. Ах нь нэгэнт үхэж, тэр ганцаараа үлдсэн. Хэрэв та нартай хамт явах замд түүнд гай зовлон учирвал та нар буурал толгойг минь Үхэгсдийн орон уруу уй гашуудалтайгаар явуулах болно гэв.


Хүний цусыг хэн урсгана Түүний цусыг хүн урсгана. Учир нь Бурхан Өөрийн дүр төрхөөр хүнийг бүтээжээ.


Харин гилеад хүн Барзиллаин хөвгүүдэд энэрэл хайр үзүүлэн, тэднийг ширээнд чинь хооллодог хүмүүс байлга. Учир нь намайг Абсалом ахаас чинь зугтаж байсан үед тэд намайг тосож ирсэн юм.


Тэгвэл та нарын амь-цусыг Би заавал нэхнэ. Амьтан бүрээс өөрөөс нь үүнийг Би нэхнэ. Хүний гараас, ах дүү бүрийнх нь гараас ч хүний амийг Би нэхнэ.


Зеруиагийн хөвгүүд болох эдгээр хүмүүс надаас хатуу байхад, тослогдсон хаан атал би харин өнөөдөр дорой байна. Бузар мууг үйлдэгч нэгэнд муу үйлийнх нь дагуу ЭЗЭН хүртээх болтугай гэв.


харагтун, Би чиний үгсийн дагуу үйлдлээ. Би чамд мэргэн агаад ухааран ялгах зүрхийг өглөө. Ингээд чамтай адил хүн чиний өмнө ч байгаагүй, чиний дараа ч гарч ирэхгүй юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite