Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 2:44 - Ариун Библи 2013

44 Түүнчлэн хаан, Шимеид —Миний эцэг Давидад хийсэн бүх бузар муугаа чи зүрх сэтгэлдээ мэдэж байгаа. Тиймээс ЭЗЭН чиний хорон санааг толгой дээр чинь буцаан буулгах болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

44 Мөн хаан Шимеид —Миний эцэг Давидад хийсэн ба зүрх сэтгэлдээ хүлээн зөвшөөрсөн бүх бузар муугаа чи санаж байгаа. Тийм учраас ЭЗЭН чиний бузар мууг толгой дээр чинь буцаан буулгана.

Gade chapit la Kopi




1Хаад 2:44
14 Referans Kwoze  

Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Би амьд! Түүний жигшсэн Миний тангараг, түүний зөрчсөн Миний гэрээг Би түүний толгой дээр оноох болно.


Хорон муу төлөвлөгөө нь Өөрийнх нь толгой дээр эргэн ирж, Хүчирхийлэл нь өөрийнх нь зулай дээр бууна.


Набал үхсэнийг Давид сонсоод —Набалын гарт доромжлогдсон миний өшөөг авч, Өөрийн боолоо бузар мууг үйлдэхээс зогсоосон ЭЗЭН магтагдах болтугай. ЭЗЭН, Набалын нүглийг түүний толгойд хариулав гэж хэлэв. Тэгээд Давид хүн илгээж, Абигаилыг эхнэрээ болгох гэж байгаа тухай хэлүүлэв.


Зүрх маань биднийг яллах ямар ч зүйлд тэгэх болно. Учир нь Бурхан, бидний зүрхнээс аугаа бөгөөд бүхнийг мэддэг.


Хуулийн шаарддаг зүйлс зүрхэнд нь бичигдсэнийг тэд ийнхүү харуулж байна. Тэдний мөс чанар ч хамт гэрчилж, бодол санаа нь ч нэг нэгнээ буруутгадаг эсвэл өмгөөлдөг.


Үүнийг сонсоод, тэд ахмадуудаасаа эхлэн нэг нэгээрээ гарч явсаар ганц Есүс л үлджээ. Өнөөх эмэгтэй тэндээ зогссоор л байв.


Ард түмэнд ямар байна, Тахилчид ч тийн байна. Тиймээс Би тэднийг Замуудынх нь төлөө шийтгэж, Үйлсийнх нь төлөө тэдэнд хариу төлөх болно.


Хилэнц нь буруутыг баривчилж Нүглийнхээ уяанд тэр хүлэгдэнэ.


Гэтэл юунд чи ЭЗЭНд өгсөн ам өчиг, миний чамд тушаасан тушаалыг сахисангүй вэ? гэв.


Хүүгээ үхсэнийг Ахазиагийн эх Аталиа хараад босож хааны удмын бүх хөвгүүдийг устгав.


Тэгээд тэд хааны хүүг гарган ирж, түүнд титэм өмсгөн, гэрчлэлийг өгч түүнийг хаан болгов. Тэд түүнийг тосолж, алга ташин —Хаан мөнх наслаг! гэцгээв.


Энэ нь намайг буруутгагчдад хийгээд Миний сэтгэлийн эсрэг муучлан яригчдад ЭЗЭНээс өгөх шан болог.


Swiv nou:

Piblisite


Piblisite