Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 2:3 - Ариун Библи 2013

3 Чи юу ч хийсэн, хаа ч явсан бүх зүйлд мэргэн ухаантай байхын тулд өөрийн Бурхан ЭЗЭНий зааврыг дагаж, ингэхдээ замаар нь алхалж, Мосегийн хуульд бичигдсэний дагуу Түүний зарлиг, тушаал, тогтоол болон гэрчлэлийг сахигтун.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

3 Чи юу хийсэн ч, хаа явсан ч бүх зүйлд амжилтыг олохын тулд өөрийн Бурхан ЭЗЭНий замаар алхалж, Мосегийн хуульд бичигдсэний дагуу Түүний тогтоол, тушаал зарлиг болон гэрчлэлийг сахихын тулд Түүний зааврыг дага.

Gade chapit la Kopi




1Хаад 2:3
33 Referans Kwoze  

Тиймээс та нар энэ гэрээний үгийг сахин мөрд! Тэгвэл хийсэн бүхэн чинь сайн сайхан болно.


Түүний гэрчлэлүүдийг сахин Түүнийг бүхий л зүрхээрээ хайгсад Юутай ерөөлтэй вэ!


Таны тушаал, гэрчлэл болон зарлигуудыг сахиж тэр бүхнийг үйлдэх хоёргүй сэтгэлийг миний хүү Соломонд өгөөч. Тэгвэл миний бэлтгэсэн зүйлсээр тэрээр өргөөг барих болно гэв.


Зүрхнийхээ баясгалан болгохоор Гэрчлэлүүдийг тань би мөнхөд өв болгон авав.


“Миний зарц Мосегийн хуулиудыг санагтун. Хоребт бүх Израилийн төлөө Миний түүнд тушаасан тогтоол, зарлигуудыг ч сана.


Та зөв шударга ба үнэн итгэмж дотор Өөрийн гэрчлэлүүдийг тушаасан билээ.


ЭЗЭН, Давидтай хамт байсан учир тэр бүх юманд агуу амжилтыг олж байв.


Харин ЭЗЭНий зарц Мосегийн та нарт тушаасны дагуу өөрсдийн Бурхан ЭЗЭНийг хайрлан, Түүний бүх замаар алхан, тушаалуудыг нь сахиж, Түүнээс бат барин, Түүнд бүх зүрх, бүх сэтгэлээрээ үйлчил гэсэн тушаал ба хуулиудыг биелүүлэхэд сайтар анхаар гэлээ.


ЭЗЭНий хууль нь төгс төгөлдөр, Сэтгэлийг сэргээдэг. ЭЗЭНий гэрчлэл нь баттай, Гэнэнийг ухаантай болгодог.


ЭЗЭН түүнтэй хамт байсан тул тэр хаа явсан газартаа мэргэн ухааныг олж байв. Тэрээр Ассирийн хаанд үйлчилсэнгүй түүний эсрэг тэрслэв.


Тэрээр Едомд цэргийн ангиудыг байрлуулав. Бүх Едомд цэргийн ангиуд байрлуулснаар едомчууд бүгд Давидын зарц болов. Тийнхүү ЭЗЭН явсан газар бүрд нь Давидад туслав.


Тэгээд Дамаскийн арамчуудын дунд Давид цэргийн ангиудаа байрлуулж, арамчууд алба гувчуур төлдөг Давидын зарц нар болцгоов. Ийнхүү Давидын явсан газар бүрд ЭЗЭН түүнд туслав.


Филистчүүдийн жанжингууд дайран ирэх бүрд тэдэнтэй дайтахаар гарсан Саулын бүх зарц нараас илүү амжилтыг Давид олдог байснаас түүний нэр улам илүү алдаршив.


Ийнхүү Давид Саулын илгээсэн газар бүрд явж ялалт байгуулсанд Саул түүнийг дайчдынхаа ахлагч болгов. Энэ нь бүх ард түмний болон Саулын зарц нарын нүднээ тааламжтай байлаа.


Тэгээд Мосе бүх Израилийг дуудан тэдэнд —Израиль аа, миний өнөөдөр та нарт сонордуулж буй зарлиг, шийдвэрүүдийг сурч мэдээд, ёсчлон дагаж мөрдөхийн тулд эдгээрийг сонсогтун!


Израилийн хөвгүүд Египетээс гарах үед Мосегийн тэдэнд тунхагласан гэрчлэл, зарлиг, шийдвэрүүд эдгээр болой.


Өнөөдөр миний та нарт таниулсан энэ цогц хуулийн адил зөвт зарлиг, шүүлттэй ямар агуу үндэстэн байна вэ?


Та нарын хүрч очоод эзэмшин суух тэр газарт та нараар үүнийг дагуулж мөрдүүлэхийн тулд би ЭЗЭН Бурханыхаа надад тушаасан ёсоор та нарт зарлиг, шийдвэрүүдийг сургасан билээ.


Израиль аа, одоо, та нар амьд байж, эцэг өвгөдийн чинь Бурхан ЭЗЭНээс та нарт өгч буй тэр газар хүрч очиж, түүнийг эзэмшихийн тулд миний та нарт зааж сургах зарлиг шийдвэрүүдийг сонсоцгоо!


Та нар үхэхгүйн тулд уулзалтын майхны үүдэнд долоо хоногийн турш өдөржин шөнөжин байж, ЭЗЭНий өгөх үүргийг сахигтун. Учир нь би ийм тушаал авсан гэлээ.


Соломон эцэг Давидынхаа тогтоолуудаар алхаж, ЭЗЭНд хайртай байсан хэдий ч мөргөлийн өндөрлөгүүд дээр тахил тахиж, утлага өргөдөг байжээ.


Бид газар нутгийг нь аваад, Реубен, Гад, Манассе овгийн хагаст өв болгон өгсөн билээ.


Иймд Мосегийн хуулийн номд бичигдсэн бүгдээс баруун тийш ч, зүүн тийш ч огт хазайлгүй цөмийг нь бат сахин биелүүл.


Энэ бүхнийг дүгнээд, сонордуулахад Бурханаас эмээж, Түүний тушаалыг дагагтун. Энэ нь хүн бүхэнд хамаарна.


Swiv nou:

Piblisite


Piblisite