1 Давидын үхэх өдрүүд дөхөж ирэхэд тэрээр хүү Соломондоо зааварлан —
1 Давидын үхэх цаг ойртсоор ирэхэд тэрээр хүү Соломондоо сургамжлан, —
Израилийн үхэх хоног нь ойртоход хүү Иосефоо дуудаж, түүнд —Би одоо чиний нүдэнд тааллыг олсон бол чи гараа миний өгзгөн доогуур хийж, надад энэрэл хайр ба үнэнээ харуулан, намайг Египетэд битгий оршуулаарай!
Тэгээд ЭЗЭН, Мосед —Үзэгтүн, үхэх өдөр чинь ойртож байна. Би Иошуад тушаал буулгахын тулд түүнийг дуудан хамтдаа уулзалтын майханд хүрч оч гэжээ. Тэгээд Мосе, Иошуа хоёр явж, уулзалтын майханд хүрч очив.
Учир нь би хэдийнээ ундаан өргөл мэт асгагдаад, явах цаг минь иржээ.
Би, Бурханы болон амьд ба үхэгсдийг үзэгдэлт ба хаанчлалдаа шүүх Христ Есүсийн өмнө чамд чухалчлан захья.
Бүгдэд амь өгөгч Бурхан, мөн Понти Пилатын өмнө сайн гэрчлэл хийсэн Христ Есүсийн өмнө би чамд тушааж байна.
Тимот хүү минь, чиний тухай урьд нь хийгдсэн эш үзүүллэгүүдийн “чи сайн тэмцлээр тэмцэгтүн” гэсэн тушаалыг би чамд даалгаж байна.
Дараа нь Тэрээр Нуны хүү Иошуад тушааж —Чи Израилийн хөвгүүдийг Миний тэдэнд тангарагласан газарт аваачих болно. Тиймээс тууштай бөгөөд зоригтой бай! Би чамтай хамт байна гэв.
Харин чи Иошуад тушааж, түүнд тууштай урам зориг, хүч чадал өг! Учир нь тэрээр энэ ард түмнийг тэргүүлэн Иорданыг гаталж, чиний харах тэр газрыг тэдэнд өвлүүлэн хуваарилна” гэсэн юм.
Түүнийг тахилч Елеазар болон даяар хотол түмний өмнө зогсоогоод, тэдний нүдний өмнө түүнд үүргийг даалгагтун.
Бурханы хүн Мосе үхэхийнхээ өмнө Израилийн хөвгүүдийг ерөөсөн ерөөл нь энэ болой.
Чиний өдрүүд гүйцэж, чи эцэг өвгөдийнхөө хамт нойрсох үед Би чиний биеэс гарах үрийг чинь чиний дараа босгож, түүний хаанчлалыг бэхжүүлнэ.
Соломон хаан түүнийг тахилын ширээнээс авчруулахаар илгээсэн билээ. Тэр ирж, Соломон хааны өмнө мөргөхөд Соломон түүнд —Гэртээ харигтун гэв.
Тэгээд Давид өөрийн хүү Соломоныг дуудаж, Израилийн Бурхан ЭЗЭНд зориулан өргөө барихыг түүнд захин тушаав.