Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 19:21 - Ариун Библи 2013

21 Тэрээр Елиагаас эргэн явж, хос үхрийг авч, тахил болгон буулгыг нь эвдэн түлж, үхрийн махыг чанаад, хүмүүст өгсөнд тэд идэцгээв. Үүний дараа тэрээр босож, Елиаг даган явж, түүнд үйлчлэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

21 Тэрээр Елиаг дагахаа больж, хос үхрийг авч, тахил болгон, буулгыг нь эвдэн түлж, үхрийн махыг чанаад, хүмүүст өгсөнд тэд идэцгээв. Түүний дараа тэрээр босож, Елиша Елиаг даган явж, Елиад үйлчлэв.

Gade chapit la Kopi




1Хаад 19:21
11 Referans Kwoze  

Аруна, Давидад —Эзэн хаантан минь, нүдэнд тань тааламжтай гэснээ авч өргөгтүн. Хараач! Энд шатаалт тахилд зориулах үхэр, түлэх түлээнд тариа цайруулагч тэрэг мөн үхрийн буулга байна.


Ингээд Мосе, үйлчлэгч Иошуатайгаа хамт босож, Бурханы ууланд гарлаа.


Би сайнмэдээний төлөө хүлээсэнд байхдаа түүнийг чиний өмнөөс өөртөө үйлчлүүлье хэмээн дэргэдээ байлгахыг хүссэн.


Ганц Лук надтай хамт байна. Маркийг өөртэйгөө хамт аваад ир. Учир нь үйлчлэлд тэр надад хэрэгтэй байна.


Тэд Саламист хүрч очоод Иудейн синагогуудад Бурханы үгийг тунхаглалаа. Иохан харин тэдний туслах нь байжээ.


Харин Иехошафат —ЭЗЭНээс асууж болохоор ЭЗЭНий эш үзүүлэгч энд алга уу? Түүгээр дамжуулан бид асуухсан гэв. Израилийн хааны зарц нарын нэг нь хариулж —Шафатын хүү Елиша энд байна. Тэр Елиагийн гар дээр ус асгадаг байсан гэв.


Тэгтэл Бетел дэх эш үзүүлэгчдийн хөвгүүд Елиша уруу гарч ирээд, түүнд —Эзнийг тань таны хажуугаас өнөөдөр ЭЗЭН авч явах болно гэдгийг та мэдэх үү? гэж хэлэв. Елиша хэлэхдээ —Тийм ээ, би мэднэ. Дуугүй байгтун гэв.


Тэрээр зарцдаа —Яваад, тэнгисийн зүг хараадах гэж хэлэв. Зарц нь дээш гаран харчихаад —Юу ч алга гэж хариулсанд Елиа —Дахиад яв гэж дахин долоон удаа тушаав.


Өнөө тэрэг бет-шемеш хүн Иошуагийн талбайд ирж, нэгэн бул чулууны дэргэд зогсов. Тэр хүмүүс тэрэгний модыг хагалан үнээнүүдээр ЭЗЭНд шатаалт тахил тахив.


Swiv nou:

Piblisite


Piblisite