Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 19:14 - Ариун Библи 2013

14 Елиа —Би түг түмдийн Бурхан ЭЗЭНд маш их зүтгэсээр ирсэн. Израилийн хөвгүүд Таны гэрээг умартаж, Таны тахилын ширээнүүдийг нурааж, Таны эш үзүүлэгчдийг илдээр цавчин алсан билээ. Одоо ганцхан би л үлдээд байна. Тэд миний амийг авахын тулд намайг хайж байна гэж өчив.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

14 Елиа —Би түмэн цэргийн Бурхан ЭЗЭНд маш их зүтгэсээр ирсэн. Израилийн хөвгүүд Таны гэрээг умартан, Таны тахилын ширээнүүдийг нурааж, Таны эш үзүүлэгчдийг илдээр цавчин алсан билээ. Одоо ганцхан би л үлдээд байна. Тэд миний амийг авахын тулд намайг хайж байна хэмээн өчив.

Gade chapit la Kopi




1Хаад 19:14
15 Referans Kwoze  

«Энэ нь Би тэднийг Египет нутгаас гаргахын тулд Эцэг өвгөдийнх нь гараас хөтөлсөн тэр өдөр Тэдэнтэй байгуулсан гэрээтэй минь адилгүй юм. Учир нь тэд Миний гэрээн дотор байгаагүй Би ч тэднийг хайхраагүй» гэж Эзэн айлдаж байна.


Харин тэд гэрээг Адам шиг зөрчив. Тэнд тэд Надад итгэмжгүй хандав.


Учир нь Киттимийн хөлөг онгоцнууд түүний эсрэг ирнэ. Тиймээс тэрээр зүрх алдан буцаж, ариун гэрээнд хилэгнэн үйлдэлээ хийнэ. Тэрээр буцаж ирээд, ариун гэрээг үл ойшоогчдыг дээдэлнэ.


Тэгээд тэд хариулахдаа «Учир нь тэд Бурхан ЭЗЭНийхээ гэрээг орхиж, өөр бурхдад мөргөн, тэдэнд үйлчилсэн юм» гэх болно.”


Зөвт байдал нь гэрэл гэгээ мэт, Аврал нь шатаж буй бамбар мэт гарч ирэх хүртэл Сионы төлөө Би дуугүй байхгүй, Иерусалимын төлөө Би чимээгүй байхгүй.


Ай хөөрхий, нүгэлт үндэстэн, хилэнцэд дарагдсан ард түмэн, Хорлогчдын үр удам, хөнөөгч хөвгүүд. Тэд ЭЗЭНийг орхилоо. Тэд Израилийн Ариун Нэгэнийг огоорон Түүнээс ухарлаа.


Учир нь тэдний зүрх Түүнд шударга бус, Түүний гэрээнд тэд үнэнч бус байсан.


Учир нь би эцэг өвгөдөд нь андгайлсан ёсоороо сүү, зөгийн балаар бялхсан тэр газарт тэднийг аваачсаны дараа тэд цадтал идэж, таргалах бөгөөд өөр бурхдад зарагдаж, Намайг үл тоомсорлон, Миний гэрээг зөрчинө.


хүмүүс “Эцэг өвгөдийнх нь Бурхан ЭЗЭН Египет нутгаас тэднийг гаргахдаа байгуулсан гэрээг тэд хаяж,


«Эзэн, тэд Таны эш үзүүлэгчдийг алж, Таны тахилын ширээнүүдийг нураан хаясан. Би ганцаараа үлдсэн бөгөөд тэд амийг минь хайж байна» гэсэн.


Тэгээд Елиа ард түмэнд хандан —ЭЗЭНий эш үзүүлэгчээр ганцхан би үлджээ. Харин Баалын эш үзүүлэгч дөрвөн зуун тавин хүн байна.


Үүний дараа Елиа бүх ард түмэнд —Над уруу ойртон ирэгтүн гэв. Бүх ард түмэн түүнд ойртон ирлээ. Тэрээр ЭЗЭНий тахилын ширээ нурсан байсныг босгов.


Хэдийгээр тэгэхгүй байсан ч, өө хаантан, бид бурхдад тань үйлчлэхгүй мөн таны босгосон алтан хөрөгт мөргөхгүй гэдгийг та мэдсүгэй гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite