Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 19:12 - Ариун Библи 2013

12 Газар хөдлөлтийн дараа гал гарсан боловч ЭЗЭН гал дотор байсангүй. Харин гал гарсны дараа намуухан хүнгэнэх дуу гарлаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

12 Газар хөдлөлтийн дараа гал гарсан боловч ЭЗЭН гал дотор байсангүй. Харин гал гарсны дараа намуун хүнгэнэх дуу гарлаа.

Gade chapit la Kopi




1Хаад 19:12
15 Referans Kwoze  

Эс хөдлөвч төрхийг нь би Ялгаж эс танив. Нэгэн дүрс нүдний минь өмнө байв. Чимээ ч алга атал Нэгэн дуун надад сонсогдлоо.


Тэгээд тэр надад —Энэ бол Зеруббабелд хандсан ЭЗЭНий үг юм. “Хүч чадлаар ч бус, эрх мэдлээр ч бус, харин Миний Сүнсээр” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Галын дундаас айлдсан Бурханы дуу хоолойг чиний сонссон шиг сонсоод, амьд үлдсэн ямар нэгэн ард түмэн байна уу?


Үзэгтүн, надаас айх хэрэггүй, Үнэндээ би чамайг эс дарна.


ЭЗЭН урдуур нь өнгөрч, тунхаглахдаа —ЭЗЭН, ЭЗЭН Бурхан өрөвч, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан, энэрэл хайр ба үнэнээр бялхам билээ.


ЭЗЭНий тэнгэрэлч өргөст бутан дундаас галын дөлөн дунд түүнд үзэгдэв. Харагтун, бутанд гал дүрэлзэж байсан боловч бут шатахгүй байгааг Мосе харлаа.


Нар шингэж харанхуй болох үед, харагтун, утаат зуух ба галт бамбар нөгөө хуваагдсан махнуудын дундуур гарчээ.


Яагаад гэвэл бидний Бурхан шатаах гал мөн.


Хүчит хуй салхи мэт чимээ тэнгэрээс гэнэт гарч, тэдний сууж байсан байр бүхэлдээ үүнд автжээ.


Тэднийг ярилцсаар явж байтал, харагтун, галан тэрэгнүүд болон галан морьд тэр хоёрыг салгав. Елиа хуй салхиар тэнгэр өөд одов.


Елиа өнөөх тавьтын даргад хандан —Хэрэв би Бурханы хүн мөн юм бол тэнгэрээс гал бууж чамайг болон чиний тавьтыг шатааг гэв. Тэгтэл тэнгэрээс гал бууж түүнийг бас тавьтыг нь ч шатааж орхив.


Тэгтэл ЭЗЭНий гал буун ирж, шатаалт тахил, түлээ мод, чулуу болон шороог шатаан залгиж, шуудуун дахь усыг долоож орхив.


ЭЗЭН Хореб ууланд галын дундаас та нарт айлдсан тэр өдөр та нар ямар ч дүрсийг хараагүй учир та нар өөрсдийгөө маш нарийн хянагтун.


Swiv nou:

Piblisite


Piblisite