Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 18:4 - Ариун Библи 2013

4 ЭЗЭНий эш үзүүлэгчдийг Иезебел устгаж байх үед Обадиа зуун эш үзүүлэгчийг авч, тавь тавиар нь агуйд нуун, тэдэнд талх ус ханган өгч байсан юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

4 Иезебел ЭЗЭНий эш үзүүлэгчдийг устгаж байх үед Обадиа зуун эш үзүүлэгчийг авч, тавь тавиар нь агуйд нуун, тэдэнд талх ус ханган өгч байсан юм.)

Gade chapit la Kopi




1Хаад 18:4
18 Referans Kwoze  

Иезебел ЭЗЭНий эш үзүүлэгчдийг алж байхад би ЭЗЭНий зуун эш үзүүлэгчийг тавь тавиар нь агуйд нууж, тэднийг талх усаар хангаж байсан тухай эзэн минь та сонсоогүй гэж үү?


Тэд цөл, уул, агуй болоод газрын гаваар тэнүүчлэн байлаа. Тэдний хувьд дэлхий зохисгүй байжээ.


Тэгэхэд Хаан тэдэнд “Үнэнээр Би та нарт хэлье. Та нар энэ ах дүүсийн минь дорд нэгэнд ийн үйлдсэн бол Надад хийсэн хэрэг” гэж хэлнэ.


Учир нь өлсөж байхад минь та нар Надад идэх юм өгсөн. Цангаж байхад минь уух юм өгсөн, харь хүн байхад минь урьж оруулсан,


Тариаланчид зарц нарыг нь бариад, нэгийг нь зодож, нөгөөг нь алж, бас нэгийг нь чулуугаар цохив.


Гэвч тэд Танд тэрслэн тэрсэлсээр Таны хуулийг ардаа орхисон. Тан уруу эргэж ирүүлэхийн тулд өөрсдийг нь ятгасан Таны эш үзүүлэгчдийг тэд алж, Аймшигт доромжлолыг үйлдсэн.


Бурханы хүн —Би тантай хамт буцаж ч чадахгүй, явж ч чадахгүй мөн энэ газар тантай хамт талх ч идэхгүй, ус ч уухгүй.


Ахаб, Обадиад —Нутаг даяар байгаа булаг шандаар бас голын нуга хөндийгөөр яв. Бид өвс ногоотой газар олж, морь, лууснуудаа амьд байлгаж, мал сүргээсээ алдахгүй байж болох юм гэж хэлэв.


Елиша өөрийн гэрт ахмадуудтай хамт сууж байв. Хаан өмнөөсөө хүн илгээжээ. Харин тэр элчийг өөр дээр нь ирэхээс өмнө Елиша ахмадуудад —Энэ алуурчны хүү миний толгойг авахуулахаар хэрхэн хүн илгээснийг та нар харж байна уу? Харагтун, элчийг ирэхэд хаалгаа хааж, түүний өмнө үүдээ дарж байгтун. Түүний ард эзнийх нь хөлийн чимээ байгаа бус уу? гэв.


Иезебелийн гарт үрэгдсэн Өөрийн зарц нар болох эш үзүүлэгчдийн цус болон ЭЗЭНий бүх зарц нарын цусны өшөөг Би авна. Иймд чи өөрийн эзэн Ахабын гэрийг цохигтун.


“Зөвлөгөө өгч, шийдвэр гаргаач! Жин үдээр сүүдэрлэн шөнө мэт болгооч. Цөлөгдсөн хүмүүсийг нууж, Оргодлуудыг бүү барьж өгөөч!


Харин Шафаны хүү Ахикамын гар Иеремиатай хамт байсан учраас тэрээр алуулахаар хүмүүсийн гарт өгөгдсөнгүй.


Тэгээд түшмэд Барухад —Яв, Иеремиа та хоёр нуугд. Хаана байгаагаа хэнд ч бүү мэдэгд гэцгээв.


Тэр эмэгтэй ус авчрахаар явах гэж байхад Елиа түүнийг дуудан —Надад зүсэм талх авчирч өгөөч гэж хэлэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite