Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 18:27 - Ариун Библи 2013

27 Үд дунд болоход Елиа тэднийг егөөдөн —Тэр чинь бурхан юм чинь чангаар дуудаач. Тэр чинь бясалгаж байгаа юм уу эсвэл завгүй байна уу эсвэл аянд гарчихсан юм уу, магадгүй унтаж байгаа бол тэр чинь сэрнэ дээ гэж хэлэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

27 Үд дунд болоход Елиа тэднийг егөөдөн, —Тэр чинь бурхан юм чинь чангаар дуудаач. Тэр чинь бясалгаж байгаа юу, эсвэл завгүй байна уу, эсвэл аяллаар явчихсан юм уу, эсвэл тэр чинь унтаж байгаа бөгөөд түүнийг сэрээх хэрэгтэй болов уу гэж хэлэв.

Gade chapit la Kopi




1Хаад 18:27
19 Referans Kwoze  

Дараагаар болох юмсыг мэдүүлэгтүн. Тэгвэл бид та нарыг бурхад гэж мэдэх болно. Сайн эсвэл мууг үйлдэгтүн. Тэгвэл бид эмээн гайхаж, хамтдаа айя.


Есүс гурав дахь удаагаа ирж тэдэнд —Та нар унтаж, амарсаар л байна уу? Одоо боллоо. Цаг нь ирлээ. Харагтун, Хүний Хүү нүгэлтнүүдийн гарт тушаагдаж байна.


Тэр мөн тэдэнд —Та нар ёс заншилаа сахихын тулд Бурханы тушаалыг орхигдуулахдаа гарамгай юм.


Тэгээд Тэр шавь нар дээрээ ирж, —Та нар унтаж, амарсаар л байна уу? Харагтун, цаг нь айсуй. Хүний Хүү нүгэлтнүүдийн гарт тушаагдаж байна.


Израилийн гэр ээ, чиний хувьд, явж хүн бүр шүтээнүүддээ үйлчил. Харин хожим та нар үнэхээр Намайг сонсож, цаашид өргөл, шүтээнүүдээрээ ариун нэрийг минь бузарлахгүй» гэж Эзэн БУРХАН айлдаж байна.


Залуу минь, идэр насандаа баярлаж цэнгэ. Залуу насныхаа турш зүрхээ баясга. Өр зүрхнийхээ хүсэл, өөрийн нүдний харцыг дага. Гэхдээ энэ бүгдийнхээ төлөө Бурханаар шүүгдэх болно гэдгээ мэдтүгэй.


Харагтун, Израилийг хамгаалагч Тэрээр Үүрэглэх ч үгүй, унтах ч үгүй.


Босооч Эзэн, юунд Та унтана вэ? Сэрээч, мөнхөд бүү орхиоч.


Гэсэн ч хэрвээ та явбал яв, тулаанд тууштай бай. Харин Бурхан таныг дайсны өмнө унагаах болно. Учир нь туслах ба унагах эрх Бурханд бий гэв.


Түүнийг хааны өмнө ирэхэд хаан, түүнээс —Микаиа, бид Рамот-гилеадыг довтлохоор хөдлөх үү эсвэл түдгэлзэх үү? гэж асуусанд Микаиа түүнд —Явж, ялагтун! ЭЗЭН тэр газрыг хааны гарт өгөх болно гэжээ.


Сэрэгтүн, сэрэгтүн! ЭЗЭНий мутар минь, Хүчээ өмс! Өнийн өдрүүд, эрт урьдын үеүдийнх шигээ сэрэгтүн. Рахабыг хэсэгчин тасчиж, Лууг нэвт хатгасан нь Та бус уу?


Ингээд тэд сонгосон залуу бухыг авч бэлтгээд, өглөөнөөс үд дунд болтол Баалын нэрийг дуудан —Баал аа, бидэнд хариулж өгөөч гэж орилолдов. Гэвч дуу чимээ ч үгүй хариу ч үгүй байв. Баалын эш үзүүлэгчид өөрсдийн хийсэн тахилын ширээг тойрон цовхчив.


Тэд чангаар хашхиран, заншил ёсоороо илд, жадаар өөрсдийгөө зүсэж, цусаа урсгав.


Дотор минь зүрх халуун оргиж, Гаслан дунд минь гал дүрэлзэв Тэгээд би хэлээрээ ярилаа.


Swiv nou:

Piblisite


Piblisite