Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 18:24 - Ариун Библи 2013

24 Ийн үйлдсэний дараа та нар өөрсдийн бурхны нэрийг дууд. Би ч ЭЗЭНий нэрийг дуудъя. Галаар хариу өгөх бурхан нь л Бурхан мөн гэлээ. Бүгд —Зөв зүйл хэллээ гэцгээжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

24 Ийн үйлдсэний дараа та нар өөрсдийн бурхны нэрийг дууд. Би ч ЭЗЭНий нэрийг дуудъя. Галаар хариу өгөх Бурхан нь жинхэнэ Бурхан мөн гэлээ. Бүх хүмүүс —Сайн санаа байна гэцгээжээ.

Gade chapit la Kopi




1Хаад 18:24
14 Referans Kwoze  

Тэгтэл ЭЗЭНий гал буун ирж, шатаалт тахил, түлээ мод, чулуу болон шороог шатаан залгиж, шуудуун дахь усыг долоож орхив.


Тэгээд Давид тэнд ЭЗЭНд тахилын ширээ босгож, шатаалт тахил ба эвийн тахилуудыг өргөв. Тэр, ЭЗЭНийг дуудсанд Тэрээр шатаалт тахилын ширээн дээр тэнгэрээс гал буулган түүнд хариулав.


Гал доош буун ирж, ЭЗЭНий сүр жавхлан өргөөний дээр залрахыг үзээд Израилийн хөвгүүд бүгд чулуун зам дээр нүүрээ газар хүргэн сөхөрч мөргөөд ЭЗЭНд талархал өргөн —Тэрээр сайн бөгөөд Түүний хайр энэрэл үүрдийнх гэцгээв.


Соломоныг залбирч дуусахад тэнгэрээс гал буун ирж, шатаалт тахилыг болон тахилуудыг шатаасан бөгөөд ЭЗЭНий сүр жавхлан өргөөг дүүргэв.


ЭЗЭНий өмнөөс гал гарч, тахилын ширээн дээрх шатаалт тахил болон өөхийг шатаажээ. Бүх ард олон үүнийг хармагцаа хашхиралдан нүүрээрээ унав.


ЭЗЭНий тэнгэрэлч гартаа байсан таягийн үзүүрийг мах ба исгээгүй талханд хүргэмэгц хаднаас гал дүрэлзэн мах ба исгээгүй талхыг шатааж барав. Тэгээд ЭЗЭНий тэнгэрэлч зайлан одож үзэгдэхгүй болов.


Тэгэхэд Хезекиа, Исаиад —Таны хэлсэн ЭЗЭНий үг сайн юм гэв. Учир нь тэрээр “Миний өдрүүдэд амар амгалан, аюулгүй байх л юм байна” гэж боджээ.


Ингээд хаан —Энэ бүгдэд Иоабын гар хамт оролцсон уу? гэхэд эмэгтэй хариулан —Хаан эзэн минь, таны бие амьд! Хаан эзний минь хэлснээс хэн ч баруун, зүүн тийш эргэшгүй билээ. Үнэхээр таны зарц Иоаб надад тушааж, хэлэх энэ бүх үгсийг шивэгчинд тань зааж өгсөн билээ.


Сет бас хүүтэй болж, түүнийг Енош гэж нэрлэв. Тэр цагаас эхлэн хүмүүс ЭЗЭНий нэрийг дуудах болжээ.


Бидэнд хоёр залуу бух авчирч өгөөч. Баалын эш үзүүлэгчид нэг залуу бух сонгон аваад, хэсэглэн эвдэж, зэрэглэсэн модон дээр байрлуулж, харин доор нь гал бүү асаа. Би нөгөө бухыг бэлтгэж, зэрэглэсэн модон дээр тавина. Би түүний доор гал асаахгүй.


Елиа, Баалын эш үзүүлэгчдэд —Та нар олуулаа байгаа тул эхлээд үхрээ сонгон авч, бэлтгээд, бурхныхаа нэрийг дуудагтун. Харин гал ноцоож болохгүй шүү гэж хэлэв.


Бүх ард түмэн үүнийг хармагцаа нүүрээрээ газарт унаж —ЭЗЭН л Бурхан мөн, ЭЗЭН л Бурхан мөн гэж хашхиралдав.


Харин тэд эш үзүүлэгчид мөн болоод ЭЗЭНий үг тэдэнтэй хамт байгаа бол ЭЗЭНий өргөөнд, Иудагийн хааны гэрт болон Иерусалимд үлдсэн сав суулгуудыг Вавилон уруу явуулахгүйн төлөө түг түмдийн ЭЗЭНээс тэд одоо гуйг.


Тэгэхэд Шимеи, хаанд —Зөв зүйтэй үг байна. Миний эзэн хааны тушааснаар таны боол би үйлдье гэж хариулав. Ийнхүү Шимеи Иерусалимд удаан хугацаагаар амьдарчээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite