Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 18:1 - Ариун Библи 2013

1 Олон өдөр улиран өнгөрч, гурав дахь жилд ЭЗЭНий үг Елиад ирж —Явж Ахабтай уулз. Би газрын гадарга дээр бороо оруулах болно гэж айлдлаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 Олон өдөр улиран өнгөрч, гурав дахь жилд ЭЗЭНий үг Елиад ирж, —Явж, Ахабтай уулз. Би газрын гадарга дээр бороо оруулах болно гэж айлдлаа.

Gade chapit la Kopi




1Хаад 18:1
18 Referans Kwoze  

Харин Би та нарт үнэнээр хэлье. Елиагийн өдрүүдэд гурван жил зургаан сарын турш тэнгэр хаагдан бүх газар их өлсгөлөн болох үед Израильд бэлэвсэн эмэгтэйчүүд олон байсан.


Елиа бидэнтэй адил жирийн хүн байсан. Бороо оруулахгүйн тулд түүнийг шургуу залбирахад гурван жил зургаан сар газарт бороо ороогүй билээ.


Гилеадад түр суугчдын нэг тишбе хүн Елиа, Ахабт —Миний хүндэтгэдэг, Израилийн Бурхан ЭЗЭН амьд! Намайг тушаахаас нааш энд хэдэн жилийн турш бороо ч бүү орог, шүүдэр ч бүү бууг гэв.


Газар дээр чинь цаг улиралд нь хур бороо оруулж, гарын чинь аливаа ажил үйлсийг ивээхийн тулд ЭЗЭН чамд тэнгэрийн сайхан сан хөмрөгөө нээнэ. Олон үндэстэн чамаас зээлнэ. Харин чи зээлэхгүй.


Елиа Ахабт бараалхахаар явав. Харин Самарийн өлсгөлөн бэрх байлаа.


Сионы хөвгүүд ээ, хөгжилтэй байгтун. Бурхан ЭЗЭНийхээ дотор баясаж баярлагтун. Учир нь Тэрээр эхний бороог Зөвтгөлийн учир та нарт хүртээн Та нарын төлөө бороо асгаж, Урьдын адил эхний болон сүүлийн бороог оруулж өгнө.


Би та нарт бороо хурыг цагт нь өгөх бөгөөд газар үр шимээ, талын модод жимсээ гаргана.


Өөрсдийнх нь эш үзүүлэх өдрүүдэд бороо орохгүйгээр тэнгэрийг хаах эрх мэдэл тэдэнд бий. Тэдэнд усыг цус болгох, хүссэн үедээ зүйл бүрийн гамшгаар дэлхийг цохих эрх мэдэл бий.


“Мөн ургац хураах хүртэл гурван сар үлдээд байхад Би та нараас бороог ч бас татсан. Тэгээд Би нэг хот уруу бороо явуулж, Нөгөө хот уруу бороо эс явуулав. Нэг хэсэгт нь бороо орж байхад Бороо ороогүй хэсэг нь хатсан.


Үндэстнүүдийн шүтээнүүд бороо оруулж чадах уу? Тэнгэрс эсвэл аадар бороо хайрлаж чадах уу? Энэ нь Та биш гэж үү, Бидний Бурхан ЭЗЭН? Тиймээс бид Танд найдаж байна. Учир нь эдгээр бүх зүйлийг хийсэн нь Та билээ.


Түүнийг дуугарахад тэнгэрс дээр ус хүржигнэдэг бөгөөд Тэрээр дэлхийн төгсгөлөөс үүлсийг хөөргөдөг. Тэрээр бороонд зориулж цахилгаан бүтээж, Агуулахуудаасаа салхийг гаргадаг.


Би талбайг эзгүйрүүлэн хаяад, Тайрч арчлахгүй, зээтүүдэхгүй. Харин сундуу бут, өргөст бут ургана. Түүн дээр бороо бүү оруул гэж Би үүлэнд тушаана”.


Тэр эмэгтэй явж, Елиагийн үгээр үйлдсэн бөгөөд тэр эмэгтэй, Елиа болон эмэгтэйн гэрийнхэн олон өдрийн туршид хоол ундтай байв.


Тэр нутагт бороо ороогүйгээс болж удалгүй өнөөх горхи хатаж ширгэжээ.


Сүмийн гаднах талбайг орхи. Түүнийг бүү хэмж. Яагаад гэвэл түүнийг үндэстнүүдэд өгсөн юм. Ариун хот дөчин хоёр сарын турш талхлагдах болно.


Та тэнгэрээс сонсон Өөрийн зарц нар болон Өөрийн ард түмэн Израилийн нүглийг уучилж, тэдний явбал зохих зөв зүйтэй замыг Та тэдэнд заан өгч, ард түмэндээ өв болгон өгсөн газартаа хур бороог буулгаж өгөөрэй!


Swiv nou:

Piblisite


Piblisite