22 ЭЗЭН, Елиагийн дууг сонсож, хөвгүүний амь буцан ирж тэр амилжээ.
22 ЭЗЭН Елиагийн дууг сонсож, хүүгийн амь буцан ирж, хүү амилав.
Гурван хоног хагасын дараа Бурханаас амийн амьсгал гарч тэдний дотор ороход тэд хөл дээрээ зогсов. Тэднийг харж байсан хүмүүсийг үлэмжийн айдас нөмөрлөө.
Намайг, Намайг Тэр гэдгийг одоо мэдэж ав! Надаас өөр ямар ч бурхан байхгүй! Үхүүлж, амьдруулагч нь Би билээ. Шархдуулж, эдгээгч нь Би билээ. Миний мутраас аварч чадах хэн ч байхгүй!
Эмэгтэйчүүд өөрсдийн үхэгсдийг амиллаар буцаан авч байв. Зарим нь илүү дээр амилалд хүрэхийн тулд чөлөөлөлтийг хүлээж авалгүй тамлагдсан юм.
Учир нь, үхсэн амьд аль алиных нь Эзэн байхын тулд, чухам үүний тулд л Христ үхээд амилсан билээ.
Тэр ийн айлдаад, чанга дуугаар —Лазар, гараад ир гэж хашхирав.
Нэгэн удаа нэг хүнийг хөдөөлүүлж байтал дээрэмчдийн бүлэг үзэгдэж, өнөөх хүнийг Елишагийн булшинд хаяжээ. Өнөөх хүн Елишагийн яснуудад хүрмэгц амь орон сэргэж, хөл дээрээ босов.
Үхүүлдэг нь ч бас амилуулдаг нь ч ЭЗЭН, Үхэгсдийн оронд унагадаг нь бас өргөж босгодог нь Тэр юм.
Залуу хүү амьд байгаад тэдний санаа ихэд амарчээ.
Гэсэн хэдий ч Тэр охины гараас барьж, —Охин минь, бос гэж дуудсанд
Тэр очоод авсанд гараа хүргэтэл өргөөд явж байсан хүмүүс зогслоо. Тэгээд Есүс —Би чамд хэлж байна. Залуу минь, бос! гэхэд
Елиа, хүүг аваад, дээд өрөөнөөс буулган гэрт нь оруулж эхэд нь өгөв. Елиа —Хараач, хөвгүүн чинь амьд байна гэлээ.