Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 16:26 - Ариун Библи 2013

26 Учир нь тэр Небатын хүү Иеробоамын явсан зам бүрээр замнаж, Израилиар нүгэл үйлдүүлэн өөрсдийн хуурамч шүтээнүүдээр Израилийн Бурхан ЭЗЭНийг хилэгнүүлсэн юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

26 Юу гэвэл тэр Небатын хүү Иеробоамын явсан зам бүрээр замнаж, Израилиар гэм үйлдүүлэн, өөрсдийн шүтээнүүдээр Израилийн Бурхан ЭЗЭНийг хилэгнүүлсэн юм.

Gade chapit la Kopi




1Хаад 16:26
18 Referans Kwoze  

Энэ нь Зимри ЭЗЭНий мэлмийн өмнө ёрын мууг үйлдэн Иеробоамын замаар явснаараа өөрөө ч нүгэл үйлдэж, Израилиар ч нүгэл үйлдүүлснээс болсон юм.


Учир нь Бааша, түүний хүү Ела нар өөрсдөө нүгэл үйлдэж бас Израилиар нүгэл үйлдүүлэн өөрсдийн хуурамч шүтээнүүдээр Израилийн Бурхан ЭЗЭНийг хилэгнэхэд хүргэсэн юм.


Эрчүүд ээ, та нар юунд ингэнэ вэ? Бид та нартай адил жирийн хүмүүс шүү дээ. Та нарыг энэ дэмий хоосон зүйлээ орхиж тэнгэр, газар, тэнгис хийгээд тэдгээрт орших бүхнийг бүтээсэн амьд Бурхан өөд эргээсэй гэсэндээ бид та нарт сайнмэдээг тунхаглаж байгаа юм.


Гэтэл Миний хүмүүс Намайг мартсан агаад Тэд хоосон бурхдад утлага уугиулж, Гол замаар бус жимээр явахын тулд Тэд замуудаасаа, эртний замуудаас бүдэрсэн нь


Аяа ЭЗЭН, миний хүч чадал, миний бат цайз, Зовлон шаналангийн өдөр хоргодох газар минь болдог ЭЗЭН! Дэлхийн хязгаараас үндэстнүүд Тан уруу ирж, “Бидний эцэг өвгөд худал хуурмаг, ашиггүй хоосон зүйлсээс өөр юуг ч өвлөсөнгүй” гэж хэлнэ.


Үндэстнүүдийн шүтээнүүд бороо оруулж чадах уу? Тэнгэрс эсвэл аадар бороо хайрлаж чадах уу? Энэ нь Та биш гэж үү, Бидний Бурхан ЭЗЭН? Тиймээс бид Танд найдаж байна. Учир нь эдгээр бүх зүйлийг хийсэн нь Та билээ.


Харин тэд хамтдаа тэнэг бөгөөд төөрөгдлийн ёс журамдаа мунхаг. Тэдний шүтээн бол мод.


Тэр хүмүүсийн заншил хий хоосон юм. Учир нь энэ нь ойгоос тайрсан мод, Сийлбэрчин хүний багаж ба гарынх нь бүтээл юм.


Үзэгтүн, сонсоцгоо! “ЭЗЭН Сионд байхгүй юм уу? Хаан нь түүний дотор алга уу?” гэж Алсын орноос ард түмний минь охин хашхирахыг сонс. “Яагаад тэд Намайг сийлмэл хөргүүдээрээ, Харийн шүтээнүүдээрээ өдөөн хатгаж байна вэ?”


Хуурмаг хоосон шүтээнүүдийг хүндэтгэгсдийг Би үзэн ядна. Харин би ЭЗЭНд итгэдэг.


Бааша ЭЗЭНий мэлмийн өмнө бузар мууг үйлдэж, Иеробоамын гэр шиг түүний гарынх нь үйлс ЭЗЭНийг хилэгнүүлж мөн түүгээр барахгүй Иеробоамын гэрийг тэрээр устгасан тул Хананигийн хүү эш үзүүлэгч Иехүгээр дамжин ирсэн, ЭЗЭНий үг Бааша болон түүний гэр бүлийн эсрэг байв.


“Би чамайг тоос шорооноос татан босгож, Өөрийн ард түмэн Израилийн удирдагчаар тавьсан билээ. Гэтэл чи Иеробоамын замаар замнан Миний ард түмэн Израилиар нүгэл үйлдүүлж, тэдний нүглээр Намайг хилэгнэхэд хүргэлээ.


Тэд Бурхан бус зүйлээр Миний хардалтыг хөдөлгөн, Тэд шүтээнүүдээрээ Намайг гомдоолоо. Тиймээс Би ард түмэн бус хүмүүсээр тэднийг атаархуулж, мунхаг үндэстнээр тэднийг гомдооно.


Омрийн хийсэн бусад үйл хэрэг болон түүний үзүүлсэн хүчит үйлс Израилийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу?


Та нар Омрийн тогтоолууд ба Ахабын гэрийн бүх үйлсийг сахиж, Тэдний зөвлөгөөгөөр алхдаг тул Би та нарыг сүйрүүлж, Оршин суугчдыг чинь элэг доог болгоно. Миний ард түмний зэмлэлийг Та нар үүрэх болно.”


Swiv nou:

Piblisite


Piblisite