Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 16:11 - Ариун Библи 2013

11 Зимри хаан болж, сэнтийд залрангуутаа Баашагийн ургийн бүх хүнийг хүйс тэмтрэв. Төрөл төрөгсөд, найз нөхдөөс нь ямар ч эр хүйстнийг үлдээгээгүй ажээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

11 Зимри хаан болж, сэнтийд залрангуутаа Баашагийн ургийн бүх хүмүүсийг хүйс тэмтрэв. Төрөл төрөгсөд, найз нөхдөөс нь ямар ч эр хүйстнийг үлдээгээгүй ажээ.

Gade chapit la Kopi




1Хаад 16:11
10 Referans Kwoze  

Үзэгтүн, Би Бааша болон гэрийнхнийг нь арчин хаяж, чиний гэрийг Небатын хүү Иеробоамын гэр шиг болгоно.


Бааша хаан болонгуутаа л Иеробоамын гэр бүлийнхнийг бүгдийг хүйс тэмтрэв. ЭЗЭН Өөрийн боол Шилогийн хүн Ахиагаар дамжуулан хэлсэнчлэн Бааша, Иеробоамд нэг ч хүн амьд үлдээлгүй бүгдийг устгав.


Хэрэв маргааш өглөө хүртэл түүнд харьяалагдах хүмүүсийн дотроос би эр хүйстэн ганцыг л үлдээвэл Давидыг Бурхан ийн шийтгэг, бүр үүнээс ч илүүг үйлдэг гэж бодож байсан ажээ.


Тийм учраас харагтун, Би Иеробоамын гэрийн дээр гай зовлонг буулгана. Би Иеробоамын эрчүүдийг, насанд хүрээгүй ч бай, хүрсэн ч бай Израильд үр үндсээр нь тасална. Иеробоамын гэрийнхнийг үгүй болтол Би хоргол шүүрддэг шиг цэвэрлэн шүүрдэж хаяна.


Намайг чамд хор хөнөөл хийхийг болиулсан Израилийн Бурхан амьд! Хэрэв чи надтай уулзахаар яаран ирээгүй бол үүр цайх хүртэл Набалд ганц ч эр хүйстэн үлдэхгүй байх байсан гэж хэлэв.


Адони-безек —Гар хөлийнхөө эрхий хурууг тастуулсан далан хаан миний хоолны ширээн доороос шавхруу түүдэг байв. Хийсэн үйлийн минь дагуу Бурхан надад хариу өглөө гэв. Тэгээд тэд Адони-безекийг Иерусалимд авчирсанд тэр тэнд нас барлаа.


Тэгэхэд Зимри орж ирэн Иудагийн хаан Асагийн хорин долдугаар онд Елагийн амийг хороож, Елагийн оронд Израилийн хаан боллоо.


Чи Израилийг нүгэл үйлдэхэд хүргэж Намайг хилэгнүүлсэн учир Би чиний гэрийг Небатын хүү Иеробоамын гэр шиг бас Ахиагийн хүү Баашагийн гэр шиг болгоно.


Би Ахабын гэрийг Небатын хүү Иеробоамын гэртэй адил мөн Ахиагийн хүү Баашагийн гэртэй адил болгоно.


Хойчийг нь таслаач. Ирэх үед нэрсийг нь арчуулаач!


Swiv nou:

Piblisite


Piblisite