Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 15:27 - Ариун Библи 2013

27 Тэгэхэд Иссахарын гэрийн Ахиагийн хүү Бааша түүний эсрэг хуйвалдаан гаргаж, филистчүүдэд харьяалагдах Гиббетонд байхад нь Надабыг цохиж алав. Тэгэхэд Надаб ба бүх Израиль Гиббетоныг бүсэлж байжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

27 Тэгэхэд Иссахарын гэрийн Ахиагийн хүү Бааша түүний эсрэг хуйвалдаан гаргаж, Надаб болон бүх Израиль Гиббетоныг бүслэж байхад филистчүүдэд харьяалагдах Гиббетонд түүнийг цохиж алав.

Gade chapit la Kopi




1Хаад 15:27
15 Referans Kwoze  

Үүнээс гадна ЭЗЭН энэ өдөр, энэ цагаас хойш Өөрийнхөө төлөө Израилийг захирах өөр хааныг босгох бөгөөд тэр нь Иеробоамын гэрийг нэгэн өдөр арчиж хаяна.


Дан овгоос Елтеке хотыг бэлчээртэй нь, Гиббетоныг бэлчээртэй нь,


Елтеке, Гиббетон, Баалат,


Иудагийн Аса хааны хорин долдугаар онд Зимри, Тирзад долоо хоног хаанчлав. Тэр үед Филистэд харьяалагддаг Гиббетоны эсрэг ард олон хуарагнан буусан байлаа.


Түүний зарц нар хуйвалдаан зохиож түүний эсрэг босов. Силла уруу урууддагийн тэндэх Миллогийн ордонд Иоашийг тэд цохив.


Тэгээд Омри бүх Израилийн хамт Гиббетоноос ирээд, Тирзаг бүслэв.


Түүний түшмэл, тэрэгт цэргийнх нь хагасыг захирдаг жанжин Зимри түүний эсрэг хуйвалдаан гаргах үед тэрээр Тирза дахь хааны гэрийг хариуцсан Арзагийн гэрт согттолоо уусан байв.


Иудагийн хаан Асагийн гуравдугаар онд Бааша, Надабыг алж оронд нь хаан боллоо.


Бааша ЭЗЭНий мэлмийн өмнө бузар мууг үйлдэж, Иеробоамын гэр шиг түүний гарынх нь үйлс ЭЗЭНийг хилэгнүүлж мөн түүгээр барахгүй Иеробоамын гэрийг тэрээр устгасан тул Хананигийн хүү эш үзүүлэгч Иехүгээр дамжин ирсэн, ЭЗЭНий үг Бааша болон түүний гэр бүлийн эсрэг байв.


Тэгэхэд Зимри орж ирэн Иудагийн хаан Асагийн хорин долдугаар онд Елагийн амийг хороож, Елагийн оронд Израилийн хаан боллоо.


Зимри хуйвалдаан зохиож, хааныг хороосныг хуарагнан буй хүмүүс сонсжээ. Тийм учраас бүх Израиль өөрсдийн цэргийн жанжин Омрийг Израилийн хаан гэж тэр өдөр хуарандаа өргөмжлөв.


Ингээд Нимшийн ач, Иехошафатын хүү Иехү, Иорамын эсрэг хуйвалдав. Тэр үед Иорам бүх израильчуудын хамт Арамын хаан Хазаелын эсрэг Рамот-гилеадыг хамгаалж байлаа.


Түүний зарц нар болох Шимеатын хүү Иозакар ба Шомерын хүү Иехозабад нар цохисонд тэр үхэв. Тэрээр эцэг өвгөдтэйгөө хамт Давидын хотод тавигдаж, түүний хүү Амазиа оронд нь хаан болжээ.


Тэд түүнийг хүнд шархтай нь орхин түүнээс салж явахад зарц нар нь тахилч Иехоиадагийн хүүгийн цуснаас болж түүний эсрэг хуйвалдаж, орондоо байхад нь түүнийг алжээ. Ингэж Иоаш үхсэн бөгөөд тэд түүнийг Давидын хотод нутаглуулсан боловч, түүнийг хаадын булшинд тавьсангүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite