Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 15:14 - Ариун Библи 2013

14 Гэвч мөргөлийн өндөрлөгүүд алга болсонгүй. Харин Асагийн зүрх сэтгэл амьдралынх нь турш ЭЗЭНд бүрэн зориулагдсан байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

14 Гэвч мөргөлийн өндөрлөгүүд зайлуулагдсангүй. Харин Асагийн зүрх сэтгэл амьдралынх нь турш ЭЗЭНд бүрэн зориулагдсан байв.

Gade chapit la Kopi




1Хаад 15:14
14 Referans Kwoze  

Тэрээр эцэг Асагийнхаа замаар замнаж, ЭЗЭНий мэлмийн өмнө зөв зүйтэйг үйлдсэнээрээ эс гажив. Гэвч мөргөлийн өндөрлөгүүдийг устаагүй багөөд ард түмэн мөргөлийн өндөрлөгүүд дээр нядлах тахил ба утлага өргөсөөр байв.


Абиам эцгийнхээ үйлдсэн гэм болгоныг даган явсан ба түүний зүрх сэтгэл ЭЗЭНд бүрэн зориулагдсангүй, эцэг Давид шигээ зүрх сэтгэлтэй байсангүй.


Тиймээс өнөөдрийнх шиг ЭЗЭН Бурханыхаа тушаалуудыг сахин, Түүний тогтоолууд дотор явахын тулд та нарын зүрх Түүнд бүрэн зориулагдах болтугай гэж хэлэв.


Гагцхүү мөргөлийн өндөрлөгүүд л зайлуулагдсангүй. Ард түмэн мөргөлийн өндөрлөгүүд дээр тахил өргөж, утлага уугиулсаар байв.


Тэрээр бас Иудагийн бүх хотоос мөргөлийн өндөрлөгүүд болон утлагат тахилын ширээнүүдийг зайлуулав. Түүний үед хаанчлал амар тайван байв.


Тэрээр харийн тахилын ширээнүүд, мөргөлийн өндөрлөгүүдийг зайлуулан, онго баганануудыг нурааж, Ашерагийн модон шонг цавчин хаяж,


Зөвхөн мөргөлийн өндөрлөгүүдийг зайлуулаагүй юм. Ард түмэн мөргөлийн өндөрлөгүүд дээр тахил өргөж, утлага уугиулсаар л байв.


Тэрээр ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэйг үйлдсэн ч бүх зүрх сэтгэлээсээ үйлдсэнгүй.


Өөрт нь бүрэн хандсан зүрхтэй хүмүүсийг хүчирхэгжүүлэх гэж ЭЗЭНий мэлмий дэлхий даяар хэрэн хэсэж явдаг юм. Чи энэ удаа мунхаг үйл хийлээ. Тиймээс одооноос эхлэн чи ямагт дайн тулаантай байна гэж хэлэв.


Зөвхөн мөргөлийн өндөрлөгүүдийг зайлуулсангүй. Ард түмэн мөргөлийн өндөрлөгүүд дээр тахилгалж, утлага уугиулсаар байв.


Соломоныг хөгшрөхөд эхнэрүүд нь түүний сэтгэлийг өөр бурхад уруу хандуулсан учир түүний зүрх сэтгэл Бурханы төлөө эцэг Давидынхаа зүрх сэтгэл шиг бүрэн зориулагдсангүй.


Харин тэр өдрүүдийг хүртэл ЭЗЭНий нэрд зориулан босгосон өргөө байгаагүй тул ард түмэн мөргөлийн өндөрлөгүүд дээр тахил өргөсөөр байлаа.


Соломон эцэг Давидынхаа тогтоолуудаар алхаж, ЭЗЭНд хайртай байсан хэдий ч мөргөлийн өндөрлөгүүд дээр тахил тахиж, утлага өргөдөг байжээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite