Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 14:4 - Ариун Библи 2013

4 Иеробоамын эхнэр тийн үйлдээд босож Шило уруу явж Ахиагийн гэрт ирэв. Ахиа өндөр настай болсноос нүд нь муудаж, харж чадахаа больжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

4 Иеробоамын эхнэр тийн үйлдээд, босож Шило уруу очин, Ахиагийн гэрт ирэв. Ахиа өндөр настай болсноос хараа нь бүдгэрч, харж чадахаа больжээ.

Gade chapit la Kopi




1Хаад 14:4
12 Referans Kwoze  

Тэр үед Иеробоамыг Иерусалимаас гарч явж байхад нь эш үзүүлэгч, Шилогийн хүн Ахиа түүнтэй зам дээр уулзжээ. Ахиа шинэ дээл өмссөн байв. Хээр газар тэр хоёр хоёулхнаа байхад


Ели ерэн найман настай бөгөөд нүд нь харанхуйлан юм үзэхээ больсон байв.


Нүд нь муудаж эхэлсэн бөгөөд сайн харж чадахгүй болсон Ели өөрийнхөө газарт хэвтэж байх тэр цагт


Юун гэвээс, тэр өдөр гэр хамгаалагчид нь салгалан, хүчит эрс нь бөгтийж, нунтаглуурууд нь цөөрөөд няцлахаа больж, цонхоор харагсад нь харанхуйд автана.


Амьдралын маань өдөр хоногууд далан жил юм. Хүч чадалтай байх аваас наян жил боловч Тэдгээрийн оргил нь зүдүүр, уй гашууд өнгөрдөг. Учир нь энэ нь ч өнгөрч, Бид нисэн оддог.


Иеробоам эхнэртээ —Босож, өөрийгөө Иеробоамын эхнэр гэж тэдэнд танигдахааргүйгээр зүсээ хувиргаад Шило уруу явагтун. Энэ ард түмнийг захирах хаан болно гэж миний тухай хэлсэн эш үзүүлэгч Ахиа тэнд бий.


Ингээд Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн Шилод цуглан, тэнд Хурлын майхан босгов. Уг нутаг тэдний захиргаанд байв.


Мосе үхэхдээ зуун хорин настай байсан ч нүднийх нь гал буурсангүй, хүч тэнхээ нь ч харьсангүй.


Израиль өндөр настай болсон тул нүд нь муудаж, харж чадахгүй болжээ. Иосеф хоёр хүүгээ эцэгтээ авчрахад тэр хөвгүүдийг нь тэврэн үнсэв.


Исаак хөгширч, нүд нь муудаад харж чадахаа больсон үедээ ууган хүү Есаваа —Хүү минь! гэж дуудсанд хүү нь —Би энд байна гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite