Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 14:27 - Ариун Библи 2013

27 Тэгэхэд Рехобоам хаан тэдгээрийн оронд гуулин бамбай урлан, хааны өргөөний үүдийг хамгаалдаг харуулын дарга нарт тэдгээрийг даатгав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

27 Тэгэхэд Рехобоам хаан тэдгээрийн оронд гуулин бамбай урлан, хааны гэрийн хаалгыг хамгаалдаг харуулын дарга нарт тэдгээрийг даатгав.

Gade chapit la Kopi




1Хаад 14:27
11 Referans Kwoze  

Хаан дэргэд нь зогсож байсан бие хамгаалагч нартаа —Явж очоод, ЭЗЭНий тахилч нарыг алагтун. Учир нь тэд Давидтай гар нийлж мөн түүний оргосныг мэдсээр байж надад мэдэгдсэнгүй билээ гэв. Гэвч хааны зарц нар ЭЗЭНий тахилч нарт гар хүрч халдахыг хүссэнгүй.


Тэрээр —Та нарыг захирах хааны эрх нь ийм байх юм. Хаан та нарын хөвгүүдийг авч, өөрийн морин тэрэгчин ба агтчин болгож, тэд хааны тэрэгнүүдийн өмнө гүйж байх болно.


ЭЗЭНий мутар Елиа дээр ирсэнд тэр ууцаа бүслээд, Ахабын өмнө түрүүлэн гүйсээр Иезреел уруу оров.


ЭЗЭН, Ахиад —Харагтун, Иеробоамын эхнэр өвчтэй хүүгийнхээ талаар үг асуухаар чам уруу ирж байна. Чи түүнд ингэж ингэж ярь. Тэр орж ирэхдээ өөрийгөө танигдахааргүйгээр зүсээ хувиргасан байна гэж айлдсан байлаа.


Тэр үед Иеробоамын хүү Абиа өвчтэй боллоо.


Дараа нь Абсалом өөртөө хөсөг тэрэг болон морьд бэлтгэж мөн өөрийнхөө урд гүйлгэх тавин хүнтэй болов.


Гэвч Уриа гэртээ харилгүй хааны өргөөний үүдэнд эзнийхээ хамаг зарц нарын хамт унтжээ. —


Хааныг ЭЗЭНий өргөөнд орж ирэх болгонд харуулууд ирж бамбайнуудыг өргөн яваад дараа нь дахин харуулын өрөөнд буцааж аваачих болжээ.


Харин долоо дахь жилд нь Иехоиада хүн илгээж, каричуудын болон хамгаалагчдын зуутын дарга нарыг ЭЗЭНий өргөөнд өөр дээрээ ирүүлэв. Тэгээд тэрээр тэдэнтэй гэрээ байгуулсан ба ЭЗЭНий өргөөнд тэднийг тангараглуулж, тэдэнд хааны хүүг харуулав.


Тэрээр зуутын дарга, каричууд, хамгаалагчид болон тэр газрын бүх ард түмнийг дагуулжээ. Тэд хааныг ЭЗЭНий өргөөнөөс аваад, хамгаалагчдын дааман хаалганы замаар хааны өргөөнд ирэв. Тэрээр хаадын сэнтийд заларчээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite