Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 14:23 - Ариун Библи 2013

23 Учир нь тэд ч бас өндөр толгой бүрийн орой дээр ба ногоон мод бүрийн доор өөрсдөдөө зориулж мөргөлийн өндөрлөгүүд, онго баганануудыг болон Ашерагийн модон шонг босгож тавив.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

23 Учир нь тэд ч бас өндөр толгод бүхний орой дээр ба ногоон мод бүрийн доор өөрсдөдөө зориулж мөргөлийн өндөрлөгүүд, онгон баганануудыг болон Ашерагийн модон шонг босгож тавив.

Gade chapit la Kopi




1Хаад 14:23
29 Referans Kwoze  

Та нарын байлдан эзлэх тэдгээр үндэстнүүдийн бурхдадаа зарагддаг байсан өндөр уул, дов толгод, аливаа саглагар модон доорх бүх л газруудыг нь бүрмөсөн устга.


Царс моддын дунд, Ногоон мод бүрийн доор Шүтээнүүдтэйгээ дүрэлзэн шатаж, Гуу жалганд, хавцлын ан цавд хүүхдүүдээ алдаг биш үү?


Би та нарын дундаас Ашерагийн модон шонг суга татаж, Хотуудыг чинь устгах болно.


Тэд хүүхдүүдээ дурсан санахдаа Өндөр толгод дээр ногоон моддын дэргэдэх тахилын ширээнүүдээ, Ашерагийн модон шонгоо мөн дурсан санадаг.


Гагцхүү ЭЗЭН Бурханыхаа эсрэг хилэнц үйлдэж, Ногоон мод бүрийн дор харийнханд таалалаа өгч, Чи дуу хоолойг минь дагаагүй гэм буруугаа улай» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


“Би Танд үйлчлэхгүй” гээд Чи аль хэдийнээ буулгаа хугалан эвдэж, Дөнгөө авч хаяжээ. Өндөр толгод бүрийн доор Ногоон мод бүрийн доор Чи янхан мэт хэвтэв.


Тэрээр мөргөлийн өндөрлөг, толгод болон ногоон мод бүрийн доор утлага уугиулан тахил тахив.


ЭЗЭН Израилийг усанд найгах зэгс адил цохих болно. Тэд өөрсдийн Ашерагийн модон шонг хийж ЭЗЭНийг хилэгнэхэд хүргэсэн тул эцэг өвгөдөд нь өгсөн энэ сайхан газраас Израилийг суга татаж, Евфрат мөрний чанад уруу тараах болно.


Харин тэр өдрүүдийг хүртэл ЭЗЭНий нэрд зориулан босгосон өргөө байгаагүй тул ард түмэн мөргөлийн өндөрлөгүүд дээр тахил өргөсөөр байлаа.


Бурхан ЭЗЭНий чинь үзэн яддаг чулуун баганыг чи өөртөө бүү босго.


Та нар бөхийн мөргөх гэж шүтээн ба сийлмэл хөрөг бүү хий, чулуун багана ч бүү босго, нутагтаа хэлбэрт чулуу ч бүү байрлуул. Учир нь Би ЭЗЭН, та нарын Бурхан.


Харин чи тэдний тахилын ширээнүүдийг нурааж, тэдний чулуун баганануудыг хэмхчиж, тэдний Ашерагийн модон шонгуудыг нь хуга цавч.


Тэрээр бас шүтээний янхан эрчүүдийг газар нутгаасаа хөөн гаргаж, эцэг өвгөдийнхөө бүтээсэн шүтээнүүдийг зайлуулав.


Арамын хааны түшмэл хаандаа —Тэдний бурхад уулын бурхад учир тэд биднээс хүчтэй байсан юм. Харин тэдэнтэй тал газарт тулалдахыг бидэнд зөвшөөрвөл бид үнэхээр тэднээс хүчтэй байх болно.


Тэд Баалын сүмийн хөрөгт баганануудыг гаргаад шатаав.


Тэд өөрсдийн Бурхан ЭЗЭНий бүх тушаалуудыг умартан өөрсдөдөө зориулан цутгамал хөргүүд буюу хоёр тугалыг хийж, Ашераг бүтээж, тэнгэрийн бүх эрхэст мөргөж, Баалд үйлчлэв.


Иуда ч мөн өөрсдийн Бурхан ЭЗЭНий тушаалуудыг сахилгүй, харин Израилийн бий болгосон ёс заншлаар явав.


Тэдний алагдсан хүмүүс тахилын ширээнүүдийг нь тойроод шүтээнүүдийнх нь дунд, аливаа өндөр толгод дээр, хамаг уулын орой дээр аливаа ногоон модны доор, аливаа навчит царсны доор буюу өөрсдийнхөө хамаг шүтээнд тааламжит үнэрийг өргөсөн газартаа хэвтэх үед та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.


Израиль усан үзмийн саглагар мод ажээ. Тэрээр өөртөө үр жимсийг гаргадаг. Жимс нь ихсэх тусам тэр Улам олон тахилын ширээ хийв. Газар нутаг нь элбэг дэлбэг болох тусам Тэд ариун баганануудаа сайжруулав.


Соломон эцэг Давидынхаа тогтоолуудаар алхаж, ЭЗЭНд хайртай байсан хэдий ч мөргөлийн өндөрлөгүүд дээр тахил тахиж, утлага өргөдөг байжээ.


Иеробоам бас мөргөлийн өндөрлөгүүдэд шүтээн босгож, Левийн хөвгүүд бус янз бүрийн өөр хүмүүсийг тахилч нар болгожээ.


Тэрээр мөргөлийн өндөрлөг, толгод болон ногоон мод бүрийн доор утлага уугиулан тахил тахив.


Тэд эцэг өвгөдийнхөө Бурхан болох ЭЗЭНий өргөөг орхин Ашерагийн модон шон болон шүтээнүүдэд үйлчилжээ. Тэдний энэ гэм буруугийн улмаас Иуда болон Иерусалим дээр ял бууж ирэв.


“Израилийн уулс аа, Эзэн БУРХАНы үгийг сонс. Эзэн БУРХАН уулс, толгод, жалгууд хийгээд хөндийнүүдэд ингэж айлдаж байна. «Харагтун. Би Өөрөө та нарын дээр илд авчрах гэж байна. Би мөргөлийн өндөрлөгүүдийг чинь устгах болно.


Бүх оршин суух газруудад чинь хотууд балгас болж, мөргөлийн өндөрлөгүүд эвдрэн эцэслэнэ. Энэ нь тахилын ширээнүүд чинь хаягдан эзгүйрч, шүтээнүүд чинь эвдрэн эцэс болж, утлагат тахилын ширээнүүд чинь цавчигдан унаж, ажил үйл чинь арчигдахын тулд юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite