Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 14:22 - Ариун Библи 2013

22 Иуда ЭЗЭНий мэлмийн өмнө ёрын мууг үйлдэв. Тэд эцэг өвгөдийнхөө хийсэн бүгдээс илүү нүгэл үйлдсэнээрээ ЭЗЭНийг хилэгнэхэд хүргэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

22 Иуда ЭЗЭНий мэлмийн өмнө бузар мууг үйлдэв. Тэд эцэг өвгөдөөсөө ч илүүгээр үйлдсэн өөрсдийн нүглээрээ ЭЗЭНийг хилэгнэхэд хүргэв.

Gade chapit la Kopi




1Хаад 14:22
19 Referans Kwoze  

Эсвэл бид Эзэний харыг хөдөлгөх үү? Бид Түүнээс илүү хүчтэй юм гэж үү?


Рехобоамын хаанчлал батжин, тэр хүчирхэгжих үедээ тэр болон түүний хамт бүх Израиль ЭЗЭНий хуулийг орхин хаяв.


Учир нь тэд мөргөлийн өндөрлөгүүдээрээ Түүнийг уурлуулж, Сийлмэл хөргүүдээрээ хардалтыг нь хөдөлгөсөн.


Тэрээр ЭЗЭНийг хайхаар зүрх сэтгэлээ хандуулаагүй учир ёрын мууг үйлдсэн юм.


Иуда ч мөн өөрсдийн Бурхан ЭЗЭНий тушаалуудыг сахилгүй, харин Израилийн бий болгосон ёс заншлаар явав.


Омрийн хүү Ахаб өмнөх байсан бүгдээс ч илүүгээр ЭЗЭНий мэлмийн өмнө ёрын мууг үйлдэв.


Бас өөрөөс чинь өмнө байсан бүгдээс чи илүү ёр мууг үйлдэн, өөртөө өөр бурхад болон цутгамал зургууд хийж, Намайг хилэгнэхэд хүргэн эцэстээ Надад нуруугаа харуулсан.


Ехүдийг нас барсны дараа Израилийн хөвгүүд ЭЗЭНий мэлмийд үргэлжлүүлэн ёрын мууг үйлдэв.


Израилийн хөвгүүд дахин ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдсээр л байсан тул ЭЗЭН Израилийн эсрэг Моабын хаан Еглоныг хүчирхэг болгов. Учир нь израильчууд ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлджээ.


Израилийн хөвгүүд ЭЗЭНий мэлмийн өмнө ёрын мууг үйлдэж, өөрсдийн Бурхан ЭЗЭНийг умартан, Баал ба Ашеротод үйлчлэв.


ЭЗЭН бас уур хилэн, зэвүүцлээрээ тэднийг тэр газраас хуу татан өөр газар уруу өнөөдрийнх шиг тарааж шиджээ” гэж хэлэх болно.


Учир нь Бурхан ЭЗЭН чинь хуйхлан шатаагч галтай, хартай Бурхан юм.


Иудагийн хаан Манассе эдгээр бузрыг хийж, өөрөөс нь өмнө байсан бүх аморичуудын хийснээс илүүгээр ёрын мууг үйлдэн, шүтээнүүдээрээ дамжуулан Иудаг нүгэл үйлдүүлсэн учраас


Тэрээр Иехоиакимын үйлдсэний адилаар ЭЗЭНий мэлмийд муу муухайг үйлджээ.


Гэтэл тэд Намайг сонссонгүй, чих тавьсан ч үгүй, харин хүзүү хөшүүн загнав. Тэд эцэг өвгөдөөсөө илүү муу муухайг үйлджээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite