Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 14:21 - Ариун Библи 2013

21 Соломоны хүү Рехобоам Иудагийн хаан байлаа. Рехобоам хаан болохдоо дөчин нэгэн настай байсан бөгөөд ЭЗЭН нэрээ тэнд байлгахын тулд Израилийн бүх овгоос ЭЗЭНий сонгосон хот болох Иерусалимд арван долоон жил хаанчилжээ. Түүний эх нь аммон эмэгтэй Наама байжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

21 Соломоны хүү Рехобоам Иудаг захирч байлаа. Рехобоам хаан болохдоо дөчин нэгэн настай байсан бөгөөд Өөрийн нэрийг тэнд байлгахын тулд Израилийн бүх овгоос ЭЗЭНий сонгосон хот болох Иерусалимд арван долоон жил хаанчилжээ. Түүний эх нь аммон эм Наама байжээ.

Gade chapit la Kopi




1Хаад 14:21
22 Referans Kwoze  

Рехобоам хаан Иерусалимд хүчирхэгжин ноёрхжээ. Рехобоам хаан болохдоо дөчин нэгэн настай байсан бөгөөд ЭЗЭН нэрээ тэнд байлгахын тулд Израилийн бүх овгоос сонгосон хот болох Иерусалимд арван долоон жил хаанчилжээ. Түүний эх аммон эмэгтэй Наама байжээ.


Өөрийн нэрийг байлгахын тулд Миний сонгосон хот Иерусалимд зарц Давид минь Миний өмнө үргэлж гэрэлтэж байхын тулд нэг овгийг Би Соломоны хүүд өгнө.


Рехобоам эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд Давидын хотод эцэг өвгөдийнхөө дэргэд тавигджээ. Түүний эх нь аммон эмэгтэй Наама байжээ. Хүү Абиам нь түүний оронд хаан болов.


Сионы оршин суугчид аа! чанга хашхиран уухайлцгаа. Та нарын дунд байгаа аугаа нь Израилийн Ариун Нэгэн юм” гэж хэлэх болно.


Түүн дээр хамгийн олиггүй, үл бүтэх хүмүүс цугларцгаасан бөгөөд Соломоны хүү Рехобоамыг балчир, туршлагагүй, өөдөөс нь зогсож чадахааргүй байхад нь түүний эсрэг тэд хүчээ нэгтгэлээ.


Соломон эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, түүнийг эцэг Давидынх нь хотод тавьжээ. Хүү Рехобоам нь түүний оронд хаан болов.


Гэвч Миний зарц Давидын тусын тулд мөн Израилийн бүх овгуудаас Миний сонгосон хот Иерусалимын төлөө зөвхөн нэг л овгийг түүнд үлдээнэ.


Таны ард түмэн дайсантай тулалдахаар явах үед, Та тэднийг ямар ч замаар илгээсэн тэд Таны сонгож авсан хот болон Таны нэрд зориулж миний босгосон өргөө тийш хандан ЭЗЭНд залбирах үед,


“Би Өөрийн ард түмэн Израилийг Египетээс гаргасан өдрөөс хойш Өөрийн нэрийг байлгах өргөөг бариулах гэж Израилийн бүх овгоос аль ч хотыг сонгоогүй боловч Өөрийн ард түмэн Израилийг захируулахаар Би Давидыг сонгосон билээ” гэв.


Аммончууд, моабчууд ЭЗЭНий чуулганд орох ёсгүй. Тэдний арав дахь үеийнхэн хүртэл ЭЗЭНий чуулганд орох ёсгүй.


Хэрэв ЭЗЭН Бурхан чинь нэрээ тавихаар сонгосон тэр газар чамаас хэтэрхий хол байвал миний чамд тушаасан ёсоор ЭЗЭНий өгсөн үхэр, бог мал сүргээс нядалж, хотынхоо дотор хүссэнээрээ идэж болно.


Харин Бурхан ЭЗЭН чинь нэрээ тавин Өөрөө суухаар танай овгуудаас сонгох тэр газрыг та бүхэн хайж, тэнд та нар оч.


Та нар Надад зориулан шороогоор тахилын ширээ босгож, дээр нь шатаалт тахил ба эвийн тахилаа хонь ба үхрүүдээ өргө. Би нэрээ сануулах газар бүрд та нар дээр очиж, та нарыг ерөөнө.


Иеробоам хорин хоёр жил хаанчлав. Тэр эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд хүү Надаб нь түүний оронд хаан болжээ.


Энэ газарт хандан залбирах зарцынхаа залбирлыг сонсохын тулд, “Миний нэр тэнд байг” гэж Өөрийн айлдсан тэр газар буюу энэ өргөөн дээр Таны мэлмий өдөр ч, шөнө ч тусах болтугай.


Харин Соломон хаан Фараоны охины хажуугаар моаб, аммон, едом, сидон, хит гэх мэт олон харь эмэгтэйг хайрладаг байлаа.


Гэвч Иудагийн хотуудад амьдарч байсан Израилийн хөвгүүд Рехобоамын захиргаан дор үлджээ.


Иехошафат хаан болохдоо гучин таван настай байсан бөгөөд хорин таван жил Иерусалимд хаанчлав. Түүний эх нь Шилхигийн охин Азуба юм.


Рехобоамын хаанчлал батжин, тэр хүчирхэгжих үедээ тэр болон түүний хамт бүх Израиль ЭЗЭНий хуулийг орхин хаяв.


Swiv nou:

Piblisite


Piblisite