Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 13:1 - Ариун Библи 2013

1 Харагтун, Иеробоам утлага өргөхөөр тахилын ширээний хажууд зогсож байх үед Бурханы хүн, Иудагаас Бетелд ЭЗЭНий үгээр ирэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 Харагтун, Иеробоам утлагыг шатаахаар тахилын ширээний хажууд зогсож байх үед Бурханы хүн Иудагаас Бетелд ЭЗЭНий үгээр ирэв.

Gade chapit la Kopi




1Хаад 13:1
23 Referans Kwoze  

Тэгээд тэр —Миний харж буй энэ хөшөө юу вэ? гэж асуусанд тэр хотын хүмүүс түүнд —Иудагаас ирж, Бетелийн тахилын ширээнд таны хийсэн энэ зүйлсийг тунхагласан Бурханы хүнийх гэцгээв.


Бид үүнийг Эзэний үгээр та нарт хэлье. Эзэнийг иртэл амьд үлдсэн бид нойрсогчдын өмнө орохгүй.


“Иудагийн хаан, Амоны хүү Иосиагийн арван гуравдугаар оноос авахуулан энэ өдрийг хүртэл, энэ хорин гурван жилийн турш ЭЗЭНий үг надад ирсэн бөгөөд би та нарт дахин, дахин ярьсан боловч та нар сонссонгүй.


Энэ хотын эсрэг тулалдаж буй халдеичууд орж ирж, энэ хотод гал тавин дээвэр дээр нь Баалд утлага өргөн, Намайг уурлуулахын тулд өөр бурхдад ундаан өргөлийг асгасан гэрүүдтэй хамт түүнийг шатаах болно.


Тэгэхэд Иудагийн хотууд болон Иерусалимын оршин суугчид явж, утлага уугиулдаг бурхад уруугаа хашхирах боловч тэд гай гамшгийнх нь үед тэднийг үнэхээр аврахгүй.


Тэд Уззиа хааныг эсэргүүцэж, түүнд —Уззиа, ЭЗЭНд утлага уугиулах нь чиний үүрэг биш, харин утлага өргөхөөр ариусгагдсан Аароны хөвгүүд болох тахилч нарын үүрэг юм. Ариун газраас гарагтун, учир нь чи харш юм үйлдсэн бөгөөд ЭЗЭН Бурханаас хүндлэл хүртэхгүй болно гэв.


Соломоны урьд хождын бусад үйл хэрэг нь эш үзүүлэгч Натаны тэмдэглэл, Шилогийн хүн Ахиагийн эш үзүүллэг болон Небатын хүү Иеробоамын талаарх үзмэрч Иддогийн үзэгдлүүд зэрэгт бичигдсэн бус уу?


Эш үзүүлэгчдийн хөвгүүдийн нэг нь нөгөөдөө ЭЗЭНий үгээр —Намайг цохиоч гэсэн боловч нөгөө эр түүнийг цохихоос татгалзав.


Учир нь Бетел дэх тахилын ширээ болон Самарийн хотуудад буй мөргөлийн бүх өндөрлөгийн эсрэг ЭЗЭНий үгээр түүний хашхирч байсан зүйлс заавал биелэх болно гэж гэрээсэлжээ.


Бурханы хүнийг замаас нь эргүүлж авчирсан мөнөөх эш үзүүлэгч үүнийг сонсоод —Тэр ЭЗЭНий үгийг зөрчсөн, Бурханы хүн юм. ЭЗЭН түүнд хэлсэн ёсоороо түүнийг арсланд өгч тасчуулжээ гэв.


Учир нь ЭЗЭНий үгээр надад “Чи талх ч идэж, ус ч ууж болохгүй, тэр ч бүү хэл ирсэн замаараа ч буцаж явж болохгүй” гэж тушаагдсан юм гэв.


Бурханы хүн ЭЗЭНий үгээр үзүүлсэн дохио тэмдгийн дагуу тахилын ширээ бутарч, үнс нь тахилын ширээн дээрээс асгарав.


Гэвч Бурханы үг Бурханы хүн Шемаиад, ирж —


Мосегоор дамжуулан түүнд ЭЗЭНий айлдсаны дагуу Кора болон түүний нөхөдтэй адил болохгүйн тулд Аароны үр удмын биш, гаднын хүн ЭЗЭНий өмнө утлага уугиулахаар ойртон очих ёсгүйг Израилийн хөвгүүдэд сануулга болгохын тулд билээ.


Алтан бойпор барьсан өөр нэгэн тэнгэрэлч ирж, тахилын ширээний дэргэд зогсов. Түүнд их хэмжээний утлага өгөгджээ. Ингэснээр тэр тэнгэрэлч түүнийг сэнтийн өмнө байх тахилын алтан ширээн дээр бүх ариун хүмүүсийн залбиралтай хамт өргөх ажээ.


“Нар мандахаас жаргах хүртэл Миний нэр үндэстнүүдийн дунд аугаа байж, газар бүрд нэрд минь зориулан утлага болон цэвэр идээн өргөлийг өргөх болно. Учир нь нэр минь үндэстний дунд аугаа болно” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Зарц нь түүнд —Хар даа, энэ хотод Бурханы хүн бий. Тэр маш хүндтэй хүн. Түүний хэлсэн бүгд нь гарцаагүй биелдэг. Одоо тийшээ явцгаая. Бидний явах ёстой замын талаар тэр хэлж өгч магадгүй юм гэв.


Түүнчлэн Бетел дэх тахилын ширээ, Израилиар нүгэл үйлдүүлсэн, Небатын хүү Иеробоамын барьсан мөргөлийн өндөрлөгийн тухайд, тэр тахилын ширээ болон мөргөлийн өндөрлөгийг аль алийг нь нураан, мөргөлийн өндөрлөгийг шатааж, үнс болгож бутлаад, Ашераг шатаажээ.


Гэвч хүчирхэг болмогц түүний зүрх сэтгэл ихэд бардам болсноос болж тэрээр завхарч, өөрийн Бурхан ЭЗЭНий эсрэг харш юм хийв. Тэрээр утлагын тахилын ширээн дээр утлага уугиулахаар ЭЗЭНий сүмд орсон юм.


Тэгтэл Бурханы хүн, Елид ирж —ЭЗЭН айлдахдаа “Чиний эцгийн гэр Египетэд Фараоны гэрт байхад Би Өөрийгөө тэдэнд илэрхийлсэн бус уу?


Харин цаашид Бетелд бүү эш үзүүл. Учир нь энд хааны ариун газар, хаанчлалын өргөө бий гэв.


Одоо ЭЗЭНий үгийг сонс. “Чи Израилийн эсрэг бүү эш үзүүл, Исаакийн гэрийн эсрэг бүү урсга” гэж чи хэлж байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite