Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 12:27 - Ариун Библи 2013

27 Хэрэв энэ хүмүүс Иерусалим дахь ЭЗЭНий өргөөнд өргөл өргөхөөр явбал тэдний зүрх сэтгэл өөрсдийн эзэн буюу Иудагийн хаан Рехобоам уруу эргэнэ. Тэд намайг алаад Иудагийн хаан Рехобоамд буцаж очно гэж бодов.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

27 Хэрэв эдгээр хүмүүс Иерусалим дахь ЭЗЭНий өргөөнд өргөл өргөхөөр явбал тэдний зүрх сэтгэл өөрсдийн эзэн буюу Иудагийн хаан Рехобоам уруу эргэнэ. Тэд намайг алаад Иудагийн хаан Рехобоам уруугаа буцаж очно гэж бодов.

Gade chapit la Kopi




1Хаад 12:27
14 Referans Kwoze  

Хүнээс айх айдас занга тавих, Харин ЭЗЭНд итгэдэг нь эсэн мэнд байх.


Харин ЭЗЭН Бурханы чинь нэрээ тавихаар сонгосон газарт чи Египетээс гарч явсан тэр цагт буюу үдшээр, нар шингэх үед Алгасалын тахилыг өргө.


Харин танай аль нэг овгийн дотроос ЭЗЭНий сонгож авах тэр газарт л чи шатаалт тахилаа тахиж, миний чамд тушаасан бүхнийг тэнд үйлдэх ёстой.


Гэвч Миний зарц Давидын тусын тулд мөн Израилийн бүх овгуудаас Миний сонгосон хот Иерусалимын төлөө зөвхөн нэг л овгийг түүнд үлдээнэ.


Таны ард түмэн дайсантай тулалдахаар явах үед, Та тэднийг ямар ч замаар илгээсэн тэд Таны сонгож авсан хот болон Таны нэрд зориулж миний босгосон өргөө тийш хандан ЭЗЭНд залбирах үед,


Нэрээ тавихаар ЭЗЭНий сонгосон газарт чи ЭЗЭН Бурхандаа Алгасалын тахилыг үхэр, хонин сүргээс өргө.


Тэр нутгийн хүмүүс эхнэрийнх нь талаар асуусанд тэр —Энэ бол миний охин дүү гэжээ. Ребека нуруу гоолиг, царай үзэсгэлэнтэй учраас энэ нутгийнхан түүнээс болж өөрийг нь алж магадгүй гээд өөрийнхөө эхнэр гэж хэлэхээс тэр айжээ.


Иеробоам сэтгэлдээ —Одоо хаанчлал Давидын гэрийнхэнд дахин очих нь.


Би зовлон шаналангийнхаа дунд ЭЗЭНд хашхирсанд Тэрээр намайг сонсов.


Тэр цагт ЭЗЭН Бурхан чинь нэрээ тавихаар сонгож авах газарт та нар миний тушаасан бүхнийг буюу шатаалт тахил, нядлах тахилаа, аравны нэг хувийн өргөл, гарын хандиваа, ЭЗЭНд өгөх шилмэл ам өчиг бүхнээ авч очих ёстой.


Swiv nou:

Piblisite


Piblisite