Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 12:13 - Ариун Библи 2013

13 Тэгээд ахмадуудын өөрт нь өгсөн зөвлөгөөг хаан үл хайхран ард түмэнд хатуу ширүүнээр хариуллаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

13 Өөрт нь өгсөн ахмадуудын зөвлөгөөг тэрээр үл хайхарсан тул ард түмэнд хатуу ширүүнээр хариуллаа.

Gade chapit la Kopi




1Хаад 12:13
21 Referans Kwoze  

Харин дээрээс ирэгч мэргэн ухаан нь нэгд ариун, тэгээд амар тайван, эелдэг, ул суурьтай, өршөөл ба сайн үр жимсээр дүүрэн, ялгаварладаггүй, хоёр нүүр гаргадаггүй аж.


Ухаант мэргэдийн амнаас гарах үг нь нигүүлсэл, Мунхгийн уруул харин өөрийгөө залгих аж.


Ядуу нэгэн өршөөл гуйх. Баян нэгэн догшноор хариулах.


Мэргэнийг дагавал мэргэн. Мулгуутай нөхөрлөвөл хорлол.


Зөвтийн уруул тааллыг, Буруутын ам хор хөнөөлийг л мэднэ.


Зөвтийн ам нь амийн ундарга. Буруутын аманд хүчирхийлэл нууцлагдах.


Израильчууд иудачуудад хариулж —Бид хаанд арван хувьтай билээ. Тиймээс Давидад ч та нараас илүү байх ёстой. Тийн атал юуны учир биднийг үл тоомсорлоно вэ? Хаантнаа буцаан залах гэж эхэлж хэлэлцсэн нь бид бус уу? гэв. Гэвч иудачуудын үг нь израильчуудын үгнээс илүү хатуу байлаа.


Давид, Ионатанд —Хэрэв таны эцэг танд хатуу хариу өгвөл хэн надад мэдүүлэх вэ? гэв.


Фараон түүнд —Надаас зайл! Миний нүүрийг дахин үзэхээс болгоомжил! Чи миний нүүрийг харсан өдөртөө л үхэх болно гэв.


Харин Фараон —ЭЗЭН гэгч хэн болоод Израилийг явуул гэсэн үгийг нь би дагах ёстой юм бэ? Би ЭЗЭНийг мэдэхгүй, Израилийг ч явуулахгүй гэж хэлэв.


Тэр нутгийн эзэн хүн бидэнд ширүүн хандаж, биднийг газар орны туршуул гэж хардсанд


Иосеф ах нараа хармагц тэднийг танив. Гэвч тэрээр таньдаггүй хүн шиг —Та нар хаанаас ирэв? гэж ширүүн дуугаар хэлсэнд тэд —Бид үр тариа худалдаж авахаар Канаан нутгаас ирцгээлээ гэв.


Абрам Сараид —Харагтун, зарц бүсгүй чинь чиний л гарт. Дураараа л бол гэв. Тэгээд Сараи Хагартай ширүүн харьцсанд Хагар түүнээс оргон зугтаажээ.


Эелдэг хариулт уурыг зайлуулах. Эвгүй үгс хилэнг хөдөлгөх.


Хаан —Гурав дахь өдөр над уруу буцаж ир гэж тушаасны дагуу Иеробоам ба бүх ард түмэн гурав дахь өдөр Рехобоамд бараалхав.


Тэрээр залуусын зөвлөсний дагуу тэдэнд —Миний эцэг буулгыг чинь хүнд болгосон бол би илүү хүнд болгох болно. Эцэг минь та нарыг ташуураар сахилгажуулж байсан бол би та нарыг хилэнцэт хорхойгоор сахилгажуулах болно гэж хэлэв.


Тэр ухаантай эсвэл тэнэг хүн байхыг хэн мэдэх билээ? Наран доор ухаанаа ашиглан, зүтгэсэн бүх зүтгэлийг минь тэр нэгэн эзэмших болно. Энэ мөн л хоосон.


Swiv nou:

Piblisite


Piblisite