Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 11:5 - Ариун Библи 2013

5 Ингээд Соломон сидончуудын охинтэнгэр Ашторэт, аммончуудын жигшүүрт шүтээн Милкомыг дагав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

5 Ингээд Соломон сидончуудын охин тэнгэр Ашторет, аммончуудын жигшүүрт шүтээн Милкомыг шүтэв.

Gade chapit la Kopi




1Хаад 11:5
14 Referans Kwoze  

Дараа нь Соломон Моабын жигшүүрт шүтээн Хемошт болон Аммоны хөвгүүдийн жигшүүрт шүтээн Молехт зориулан Иерусалимын зүүн зүгт орших уулан дээр мөргөлийн өндөрлөг босгов.


Ийнхүү тэд ЭЗЭНийг орхиж, Баал болон Ашторэтэд үйлчилжээ.


Сидончуудын бузар болох Ашторэт, Моабын бузар болох Хемош, Аммоны хөвгүүдийн бузар болох Милком нарт зориулан Израилийн хаан Соломон, Иерусалимын зүүнтээд Мөхлийн уулын өмнө талд босгосон мөргөлийн өндөрлөгүүдийг хаан бузарлажээ.


Учир нь тэд Намайг орхин сидончуудын охинтэнгэр Ашторэт, Моабын бурхан Хемош, Аммоны хөвгүүдийн бурхан Милкомд мөргөж, Миний замаар явсангүй. Эцэг Давид шигээ Миний мэлмийн өмнө зөв зүйтэйг үйлдсэнгүй. Миний зарлиг, Миний тогтоолыг сахисангүй.


Дараа нь Израилийн хөвгүүд ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдсээр, Баалууд ба Ашторэт, Арамын бурхад, Сидоны бурхад, Моабын бурхад, Аммоны хөвгүүдийн бурхад, филистчүүдийн бурхдад үйлчлэв. Ийнхүү тэд ЭЗЭНийг хаяж, Түүнд эс үйлчлэв.


Байшингийн дээвэр дээр тэнгэрийн эрхэст мөргөгсөд, Доош мэхийж ЭЗЭНд тангарагладаг ч Милкомоор бас тангараглагсад,


Тэд ЭЗЭНээс тусламж гуйн хашхирч, “Бид ЭЗЭНийг умартан орхиж, Баалууд ба Ашторэтод үйлчлэн нүгэл үйлджээ. Харин одоо дайснуудын маань гараас биднийг аварч өгөөч. Бид Танд үйлчилнэ” гэсэн билээ.


Мөн үр удмаа Молехт өргөхөөр өгч болохгүй. Чи Бурханыхаа нэрийг бүү гутаа. Би ЭЗЭН.


ЭЗЭНийг Соломон эцэг Давид шигээ үнэнчээр дагалгүй, ЭЗЭНий мэлмийн өмнө ёрын мууг үйлдэв.


Үүнийг зүрхэндээ эс оруулах бөгөөд “Би үүний хагасыг галд түлж, цогшсон нүүрсэн дээр нь талх барилаа. Би мах шарж идлээ. Үлдсэнээр нь би бузар юм хийх үү? Энэ модны тайрдасны өмнө сунаж унах хэрэг үү?” гэж хэлэх мэдлэг, ухаан тэдэнд байхгүй.


Израилийн хөвгүүд Баалд үйлчлэн ЭЗЭНий мэлмийн өмнө ёрын мууг үйлдэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite