Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 11:26 - Ариун Библи 2013

26 Соломоны албан хаагч байсан, Небатын хүү Иеробоам бас хааны эсрэг нударгаа өргөв. Тэр Зередагийн ефраим хүн бөгөөд түүний эх нь бэлэвсэн эмэгтэй Зеруа байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

26 Соломоны зарц байсан, Небатын хүү Иеробоам бас хааны эсрэг босов. Тэр Зередагийн ефраим хүн бөгөөд түүний эх нь бэлэвсэн эмэгтэй Зеруа байв.

Gade chapit la Kopi




1Хаад 11:26
20 Referans Kwoze  

Гэтэл Давидын хүү Соломоны зарц болох Небатын хүү Иеробоам эзнийхээ эсрэг босож тэрслэв.


Небатын хүү Иеробоам үүнийг сонсоод Египетээс буцаж ирэв. (Тэр Соломон хаанаас зугтан гараад Египетэд амьдарч байжээ.)


Иеробоам чадвартай хүн байсан бөгөөд Соломон энэ залуугийн хөдөлмөрч байдлыг хараад, түүнийг Иосефын гэрийн бүх хөлсний ажилчдын дээр тавьжээ.


Тэгэхэд ЭЗЭН, Соломонд —Нэгэнт чи үүнийг үйлдэж, Миний гэрээг бас чамд тушаасан журмыг минь сахиагүй учир Би чамаас хаанчлалыг зайлшгүй таслан авч, зарцад чинь өгөх болно.


Хэргийн учир үүнд биш юм. Харин Бихрийн хөвгүүн Шеба гэгч Ефраимын уулархаг нутгийн нэгэн хүн Давид хааны эсрэг гараа далайв. Зөвхөн түүнийг гарт минь тушааж өгвөл би энэ хотоос холдоно гэхэд тэр эмэгтэй Иоабт —Харагтун, түүний толгой хэрэмний дээрээс чам уруу шидэгдэх болно гэв.


Ефраимын уулархаг нутгийн Раматаим-зофим нутагт Елкана нэрт нэгэн хүн байжээ. Тэр хүн Иерохамын хүү, Елихугийн ач, Тохугийн гуч, ефраим хүн Зуфын дөч байв.


Тэр хүний нэр нь Елимелех, эхнэрийнх нь нэр Наоми, хоёр хөвгүүнийх нь нэрийг Махлон ба Хилион гэдэг байв. Тэд Иуда дахь Бетлехемийн ефрат хүмүүс ажээ. Тэд Моабын нутаг дэвсгэрт орж ирээд, тэндээ байхаар үлдэв.


Азуба үхэхэд Калеб бас Ефраттай гэрлэж, тэр түүнд Хурыг төрүүлж өгсөн.


Чи Израилийг нүгэл үйлдэхэд хүргэж Намайг хилэгнүүлсэн учир Би чиний гэрийг Небатын хүү Иеробоамын гэр шиг бас Ахиагийн хүү Баашагийн гэр шиг болгоно.


Үзэгтүн, Би Бааша болон гэрийнхнийг нь арчин хаяж, чиний гэрийг Небатын хүү Иеробоамын гэр шиг болгоно.


Учир нь Иеробоам нүгэл үйлдэж бас Израилиар ч нүгэл үйлдүүлэн Израилийн Бурхан ЭЗЭНийг хилэгнэхэд хүргэсэн юм.


Иеробоамын үйлдсэн төдийгүй Израилиар үйлдүүлсэн гэм нүглийнх нь төлөө Тэр Израилийг хаях болно гэж хэлэв.


Харин Соломон, Израильчуудаас боол болгоогүй юм. Тэдгээр нь дайчид, түүний түшмэд, жанжингууд, тэрэгт цэрэг ба морин цэргийн дарга нар байв.


Иуда дахь Бетлехемийн Иесси гэдэг нэртэй ефрат хүний хөвгүүн нь Давид билээ. Иесси найман хөвгүүнтэй байжээ. Тэрээр Саулын үед хөгшин, настай болсон байв.


Тэднийг Бетелээс хөдлөөд Ефратад хүрэхээс арай өмнөхөн Рахел төрөх болж, хүчтэй өвджээ.


Соломоны амьдралынх нь турш Резон, Израилийн сөргөлдөгч байсан бөгөөд Хададын үйлдсэн шиг бузар мууг хийн, Израилийг зэвүүцэж байлаа. Тэр мөн Арамын хаан болжээ.


Гилеадчууд Ефраимын харалдаа байрлах Иорданы гармыг эзлэв. Ефраимын оргодлууд —Гол гатлуулж өгөөч гэж гуйхад нь Гилеадын эрчүүд —Чи ефраим хүн үү? гэхэд тэр хүн —Үгүй гэж хэлэхэд нь


Соломоны урьд хождын бусад үйл хэрэг нь эш үзүүлэгч Натаны тэмдэглэл, Шилогийн хүн Ахиагийн эш үзүүллэг болон Небатын хүү Иеробоамын талаарх үзмэрч Иддогийн үзэгдлүүд зэрэгт бичигдсэн бус уу?


Swiv nou:

Piblisite


Piblisite