Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 11:2 - Ариун Библи 2013

2 Эдгээр үндэстнүүдийн талаар ЭЗЭН Израилийн хөвгүүдэд хандан “Та нар тэдэнтэй мөн тэд ч та нартай холбогдож болохгүй. Учир нь тэд та нарын зүрх сэтгэлийг өөрсдийнхөө бурхад уруу заавал хөтлөх болно” гэж хэлж байсан билээ. Эдэнтэй Соломон хайр дурлалаар холбогдсон байлаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Эдгээр үндэстнүүдийн талаар ЭЗЭН Израилийн хөвгүүдэд хандан “Та нар тэдэнтэй, мөн тэд ч та нартай холбогдож болохгүй. Учир нь тэд та нарын зүрх сэтгэлийг өөрсдийнхөө бурхад уруу заавал хөтлөх болно” гэж сануулж байсан билээ. Гэсэн хэдий ч Соломон тэдгээр эмэгтэйчүүдийг тууштай хайрлаж байлаа.

Gade chapit la Kopi




1Хаад 11:2
24 Referans Kwoze  

Чи тэдний охидоос хөвгүүддээ авч, тэдгээр охид нь бурхдаа даган завхайрч, бас хөвгүүдийг чинь бурхадтайгаа завхайруулах вий.


Бүү мэхлэгд. “Аягүй муу нөхөрлөөн аятай ёсзүйг ялзалмуй.”


Хайр нь хоёр нүүргүй байг. Муу муухайг жигш, сайнаас зуурч ав.


Гэвч Надад чиний эсрэг зүйл байна. Чи анхны хайраа орхижээ.


Ийм зүйлсийг үйлдэгч нь үхвэл зохино гэсэн Бурханы зарлигийг тэд мэддэг хэрнээ өөрсдөө үйлдээд зогсохгүй, бусдыг үйлдэхэд нь ч сайшаадаг байна.


Иуда тэрсэлж, Израиль болон Иерусалимд жигшүүрт юмс үйлдэгдэв. Учир нь ЭЗЭНий хайрладаг ариун газрыг Иуда бузарлаж, харийн бурхны охинтой гэрлэсэн.


Аяа ЭЗЭН, Таныг үзэн ядагчдыг би үзэн яддаггүй гэж үү? Таны эсрэг босогчдыг би жигшдэггүй гэж үү?


Тиймээс одоо охидоо тэдний хөвгүүдэд бүү өг, тэдний охидыг ч хөвгүүддээ бүү ав! Та нар тэдний амар амгаланг эсвэл сайн сайхныг хэзээ ч бүү эр!” Тэгснээр та нар хүчирхэг байж, газрын шимээр хооллож, үүнийг үр хүүхдүүддээ өв болгон үүрд үлдээх юм гэсэн билээ.


Тэрээр Ахабын гэрийн үйлдсэнтэй адил Израилийн хаадын замаар замнав. Учир нь Ахабын охин түүний эхнэр байжээ. Тэрээр ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэв.


Үзмэрч Хананигийн хүү Иехү түүнийг угтахаар гарч ирээд, Иехошафат хаанд —Та гэм буруутнуудад туслан ЭЗЭНийг үзэн ядагчдыг хайрлана гэж үү? Үүнээс чинь болоод ЭЗЭНээс ирэх уур хилэн өөр дээр чинь буув.


Иаковын охин Динад тэр үнэн голоосоо татагдаж, тэр охиныг хайрлан, энхрий үгээр түүнтэй ярив. —


Ийм учраас эр хүн эцэг эхээ орхиод, эхнэртэйгээ нийлж, хоёул нэг махбод болдог.


Би хил хязгаарыг чинь Улаан тэнгисээс Филистчүүдийн тэнгис хүртэл, цөлөөс Евфрат мөрөн хүртэл тогтооно. Учир нь тэрхүү газар нутгийн оршин суугчдыг Би гарт чинь тушаана. Чи тэднийг урдаасаа зайлуулна.


Чи очиж буй газрынхаа оршин суугчидтай ямар ч гэрээ байгуулж болохгүй гэдгийг анхаар. Эс тэгвэл энэ нь та нарын дундах урхи болно.


Соломон зүрх сэтгэлээ Израилийн Бурхан ЭЗЭНээс эргүүлсэн тул ЭЗЭН Соломонд хилэгнэжээ. ЭЗЭН түүнд хоёр ч удаа үзэгдэн,


Swiv nou:

Piblisite


Piblisite