Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 11:1 - Ариун Библи 2013

1 Харин Соломон хаан Фараоны охины хажуугаар моаб, аммон, едом, сидон, хит гэх мэт олон харь эмэгтэйг хайрладаг байлаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 Соломон хаан Фараоны охиноос гадна Моабын, Аммоны, Едомын, Сидоны, Хитийн гэх мэт харь орны эмэгтэйчүүдийг хайрладаг байлаа.

Gade chapit la Kopi




1Хаад 11:1
20 Referans Kwoze  

Зүрх нь уруу татагдахгүйн тулд тэр хүн олон эхнэр авах ёсгүй. Тэр өөртөө алт мөнгөө арвижуулж болохгүй.


Ёрын эмээс ч тэр, Садар эмийн наалинхай үгсээс ч тэр, чамайг хамгаална.


Садар эм болон үгээрээ зусардах хөндлөнгийн эмээс Энэ л чамайг хамгаална.


Сайхан уярам үгтэй хөндлөнгийн эм буюу Садар эмээс ч тэр салган аврах билээ.


Өөрсдийн бурхдад утлага ба нядлах тахил өргөж байсан бүх харь эхнэрүүддээ Соломон мөн тийнхүү хандав.


Садар самуун эмийн ам гүн цооног юм. ЭЗЭНийг хилэгнүүлэгч тийш унана.


Соломон Египетийн хаан Фараоны хүргэн хүү болж, Фараоны охиныг аваад өөрийн гэр, ЭЗЭНий өргөө болон Иерусалимын эргэн тойрны хана хэрмийг бүхэлд нь барьж дуустал түүнийгээ Давидын хотод байлгав.


Хараанд чинь бусдын эхнэрийг үзүүлж, Зүрхэнд чинь самуун зүйл эргэлдүүлэх бус уу, тэр нь.


Чи эхнэрийгээ амьд байхад нь түүний эгч дүүтэй гэрлэн нүцгэн биеийг нь гаргаж, тэднийг өрсөлдөгчид бүү болго.


Чи тэдний охидоос хөвгүүддээ авч, тэдгээр охид нь бурхдаа даган завхайрч, бас хөвгүүдийг чинь бурхадтайгаа завхайруулах вий.


Небатын хүү Иеробоамын гэмээр явах нь түүний хувьд жирийн л зүйл байсан учир тэрээр сидончуудын хаан Етбаалын охин Иезебелтэй гэрлэж, Баалд үйлчилж, мөргөдөг болжээ.


Эд бүгд харь эхнэр авсан бөгөөд тэдний зарим нь тэдгээрээс хүүхэд төрүүлжээ.


Хүч тэнхээ юугаа эмсэд бүү зар. Харгуй зам юугаа тэдэнд бүү зориул. Хаадыг сүйтгэгчид тэд билээ.


Соломоны хүү Рехобоам Иудагийн хаан байлаа. Рехобоам хаан болохдоо дөчин нэгэн настай байсан бөгөөд ЭЗЭН нэрээ тэнд байлгахын тулд Израилийн бүх овгоос ЭЗЭНий сонгосон хот болох Иерусалимд арван долоон жил хаанчилжээ. Түүний эх нь аммон эмэгтэй Наама байжээ.


Рехобоам эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд Давидын хотод эцэг өвгөдийнхөө дэргэд тавигджээ. Түүний эх нь аммон эмэгтэй Наама байжээ. Хүү Абиам нь түүний оронд хаан болов.


Энэ явдлууд өнгөрсний дараа ноёд надад ирж —Израилийн ард түмэн, тахилч нар болон левичүүд энэ нутгийн жигшүүрт зүйлс бүхий хүмүүсээс, канаанчууд, хитчүүд, перизчүүд, иебусчууд, аммончууд, моабчууд, египетчүүд ба аморичуудаас өөрсдийгөө тусгаарласангүй.


Тэдний охидоос өөрсдөдөө болон хөвгүүддээ эхнэр авч, ариун үндэстний үрийг тэр газрын ард түмнүүдтэй холилдуулсан юм. Захирагч тэргүүлэгчдийн гар энэхүү итгэлгүй байдалд хамгийн түрүүнд оролцсон гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite