Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 10:25 - Ариун Библи 2013

25 Жилээс жилд ирж буй хүн бүр өөрсдийн бэлэг болгон алт, мөнгөн эдлэл, хувцас хунар, зэвсэг, анхилуун тос, морьд, луус авчирдаг байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

25 Жил болгон ирж буй хүн бүр өөрсдийн бэлэг болгон алт мөнгөн урлал, хувцас хунар, зэвсэг, амттан, морьд, луус авчирдаг байв.

Gade chapit la Kopi




1Хаад 10:25
23 Referans Kwoze  

Тэгээд гэрт орж, эх Мариагийнхаа хамт буй хүүхдийг хараад, сөгдөн Түүнд мөргөж, эрдэнэсийн хайрцгаа нээгээд алт, гүгэл, миррийг бэлэг болгон өргөв. —


Бет-тогармагаас ирсэн хүмүүс эд барааны чинь үнэнд морьд, дайны морьд, илжигнүүдийг өгсөн.


Израилийн хөвгүүд идээн өргөлөө цэвэр саванд хийн ЭЗЭНий өргөөнд авчирдаг шиг идээн өргөл болгохоор бүх ах дүүг тань морь, тэрэг, жууз, луус, тэмээгээр Миний ариун уул Иерусалимд тэд бүх үндэстнээс авчирна” гэж ЭЗЭН айлдаж байна.


Хезекиаг бүү сонс. Учир нь Ассирийн хаан ингэж хэлж байна. «Надтай энхийн гэрээ байгуулж, над уруу гарч ирэгтүн. Тэгвэл танай хүн нэгбүр өөрийн усан үзэм, инжрийн модны жимсийг идэж, өөрийн нөөцлүүрийн уснаас ууцгаана.


Тиймээс тэр амьд байж, Шебагийн алт түүнд өгөгдөх болтугай Тэд түүний төлөө үргэлж залбирч Түүнийг өдөржин ерөөх болтугай!


Таршиш хийгээд арлуудын хаад бэлэг барин, Шеба хийгээд Себагийн хаад Алба гувчуур авчраг.


Тэгэхэд бүх ах дүү, эгч дүү нар нь хийгээд өмнө нь түүнийг таньдаг байсан бүгд түүн дээр ирцгээж, түүнтэй хамт гэрт нь идэж ууцгаав. ЭЗЭНий түүнд учруулсан бүх зовлон зүдүүрийн тухайд тэд түүнийг өрөвдөж, тайвшруулав. Хүн бүр түүнд хэсэг мөнгө бас алтан бөгж өгчээ.


Хааны зарлигаар дайчлагдсан зарлагууд яаравчлан хааны хурдан хүлгүүдийг унаж гарцгаав. Суса цайзад ч зарлиг тунхаглагдав.


Тэрээр хаан Ахашверошийн нэр дээр бичиж, хааны тамгат бөгжөөр лацдан, захидлуудыг хааны морьдын жүчээний хурдан хүлгүүдийг унасан зарлагуудаар илгээв.


Тэдний адуу долоон зуун гучин зургаа, луус хоёр зуун дөчин тав,


Бас аммончууд Уззиад алба гувчуур барьж, тэрээр маш хүчтэй болсон тул түүний нэр алдар Египетийн хил хязгаарт ч хүрэв.


Жилээс жилд ирж буй хүн бүр өөрсдийн бэлэг болгон алт, мөнгөн эдлэл, хувцас хунар, зэвсэг, анхилуун тос, морьд, луус авчирдаг байв.


Гэтэл Хошеа Египетийн хаан Соод элч илгээн Ассирийн хаанд жил жилдээ бэлэг өргөхөө больсонд түүний урвалт хуйвалдааныг Ассирийн хаан мэджээ. Тиймээс Ассирийн хаан Хошеаг шорон гэрт харгалзуулан хорьжээ.


Ахаб, Обадиад —Нутаг даяар байгаа булаг шандаар бас голын нуга хөндийгөөр яв. Бид өвс ногоотой газар олж, морь, лууснуудаа амьд байлгаж, мал сүргээсээ алдахгүй байж болох юм гэж хэлэв.


Тэгээд тэрээр хаанд зуун хорин талант алт, маш их хэмжээний анхилуун үнэртэн, эрдэнийн чулуу бэлэглэв. Шебагийн хатан хаанаас Соломон хаанд бэлэглэсэн шиг тийм их анхилуун үнэртнүүд хэзээ ч дахин ирээгүй билээ.


Хаан тэдэнд —Та нар эзнийхээ зарц нарыг дагуулан миний луусанд хүү Соломоныг минь мордуулаад Гихонд аваач.


Хададезерын эсрэг тулалдаж түүнийг ялсан учраас Давид хааны амар мэндийг асуун баяр хүргэхийн тулд өөрийн хүү Иорамыг илгээв. Учир нь Хададезер Тоитой дайтаж байсан юм. Иорам ирэхдээ алт, мөнгө, хүрэл эдлэлүүдийг авчрав.


Тэр Моабыг ялаад, тэднийг газарт хэвтүүлж туузаар хэмжив. Хоёр туузаар хэмжигдсэн нь үхэж, нэг бүтэн туузаар хэмжигдсэн хүнээ амьд үлдээв. Ингээд моабчууд Давидын зарц болж алба гувчуур төлөх болов.


Харин үл бүтэх зарим хүмүүс —Энэ хүн биднийг яаж аврах юм бэ? гээд түүнийг үл тоомсорлож, түүнд бэлэг авчирсангүй. Харин Саул дуулаагүй мэт байв.


Харин Израилийн хөвгүүд ЭЗЭНд хашхиран гуйсанд ЭЗЭН тэднийг аврах нэгэн чөлөөлөгчийг босгосон нь бениамин хүн, Герагийн хөвгүүн болох солгой гарт Ехүд байв. Израилийн хөвгүүд Моабын хаан Еглонд барих алба гувчуураа түүний гараар дамжуулан илгээв.


Зибеоны хөвгүүд нь Аиа, Ана нар бөгөөд Ана нь эцэг Зибеоныхоо илжгийг хариулж явахдаа элсэн цөлд халуун рашаан олсон ажээ.


Иерусалим дахь Таны сүмээс болж Хаад Танд бэлэг авчирна.


Тирийн хаан Хирам ямагт Давидын анд байсан тул Соломоныг эцгийнх нь оронд хаан болгон тосолсныг сонсоод, зарц нараа түүн уруу илгээв.


Swiv nou:

Piblisite


Piblisite