Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 1:39 - Ариун Библи 2013

39 Тэгээд тахилч Задок тос агуулдаг эврийг асар дотроос авчирч, Соломоныг тослов. Дараа нь тэд эвэр бүрээ үлээн бүх ард олон —Соломон хаан мандтугай! гэж уухайлцгаав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

39 Тэгээд тахилч Задок майхнаас тосны эврийг авчирч, Соломоныг тослов. Дараа нь тэд эвэр бүрээ үлээн, бүх хүмүүс —Соломон хаан мандтугай! гэж уухайлав.

Gade chapit la Kopi




1Хаад 1:39
16 Referans Kwoze  

Өөрийн зарц Давидыг Би олсон. Би түүнийг ариун тосоороо тосолсон.


тэр өдөртөө ЭЗЭНий өмнө баяртайгаар идэж, ууцгаав. Тэд Давидын хүү Соломоныг хоёр дахь удаагаа хаанаар өргөмжлөв. Түүнийг ЭЗЭНий жонон болгон тосолж, Задокийг тахилчаар томилжээ.


Тэнд тахилч Задок, эш үзүүлэгч Натан нар түүнийг Израилийн хаан болгон тосолж, эвэр бүрээ үлээн “Соломон хаан мандтугай!” гэж уухайлагтун.


Самуел ард түмэнд —За, ЭЗЭН хэнийг сонгосныг та нар харцгаа. Ард түмний дунд энэ хүнтэй эн зэрэгцэх хүн байна уу гэв. Тиймээс ард олон бүгд баярлан уухайлж —Хаан мандтугай! гэв.


Түүнийг харахад, хаан үүдэнд баганын дэргэд зогсож, ахмадууд болон бүрээчид хааны хажууд зогсож байв. Тэр газрын бүх ард түмэн баярлалдан, бүрээгээ хүнгэнүүлж, дуучид хөгжимдөн магтаалыг удирдаж байлаа. Тэгэхэд Аталиа хувцсаа ураад, —Тэрслэл! Тэрслэл! гэж хашхирав.


Тэгээд тэд хааны хүүг гарган ирж, түүнд титэм өмсгөн, гэрчлэлийг өгч, түүнийг хаан болгов. Иехоиада болон түүний хөвгүүд түүнийг тослон —Хаан мөнх наслаг! гэцгээв.


Тэгээд тэд хааны хүүг гарган ирж, түүнд титэм өмсгөн, гэрчлэлийг өгч түүнийг хаан болгов. Тэд түүнийг тосолж, алга ташин —Хаан мөнх наслаг! гэцгээв.


Учир нь тэр өнөөдөр явж, үй олон үхэр, тарган тугал болон хоньдыг тахил өргөхөөр нядалж, хааны бүх хөвгүүд, цэргийн жанжингууд ба тахилч Абиатар нарыг урьж дуудсан байх юм. Тэд Адониагийн өмнө ууж идэн “Адониа хаан мандтугай” гэж уухайлцгааж байна.


Тэгэхэд Самуел тос дүүргэсэн эврээ авч, ах нарынх нь дунд түүнийг тослов. Тэр өдрөөс эхлэн ЭЗЭНий Сүнс Давидын дээр буув. Самуел босож Рама уруу явлаа.


Бүх ард түмэн түүний хойноос даган өгсөж, лимбэ үлээн ихэд баярлан хөөрч, тэдний дуу чимээнд газар доргиж байлаа.


Эш үзүүлэгч Елиша эш үзүүлэгч хөвгүүдийн нэгийг дуудаад, түүнд —Ууцаа бүсэлж, гартаа энэ тостой савыг бариад Рамот-гилеад уруу яв.


Тэгэхэд тэд яаравчлан хүн бүр хувцсаа авч Иехүгийн хөлийн доор, гишгэх газарт нь дэвсэн тавиад, бүрээ үлээн —Иехү бол хаан гэцгээв.


Түүнийг харахад хаан заншлыг даган баганын дэргэд зогсож байв. Ахмадууд болон бүрээчид хааны дэргэд зогсож, тэр газрын бүх ард түмэн баярлалдан бүрээгээ хүнгэнүүлж байлаа. Тэгэхэд Аталиа хувцсаа ураад —Тэрслэл! Тэрслэл! гэж хашхирав.


Үүгээр чи сүрчиг найруулагчдын урлал болох сүрчиг буюу давстай, цэвэр, ариун утлагыг үйлдэгтүн.


Тэрээр —Уг нь хаанчлал минийх болж бүх Израиль намайг хаан болгохоор надад нүүр өгч байсныг та мэднэ. Гэвч ЭЗЭНээс түүнд өгөгдсөн тул хаанчлал эргэж, одоо миний дүүгийнх болсон билээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite