12 Одоо ирж, таны амийг мөн хүү Соломоны тань амийг аврах зөвлөгөө өгөхийг надад зөвшөөрнө үү.
12 Одоо таны амь болон хүү Соломоны тань амийг аврах зөвлөгөө өгье.
Паул зуутын дарга ба цэргүүдэд —Хэрэв энэ хүмүүс онгоцон дээр үлдэхгүй бол та нар аврагдаж чадахгүй гэхэд нь
Харин тариаланчид хүүг хараад, өөр хоорондоо “Энэ чинь өв залгамжлагч нь байна. Ирцгээ, түүнийг алж, өв хөрөнгийг нь булаацгаая” гэжээ.
Тэгэхэд Иеремиа, Зедекиад —Хэрэв би чамд мэдүүлбэл, чи намайг лавтайяа алахгүй гэж үү? Би чамд зөвлөгөө өглөө ч чи намайг сонсохгүй гэв.
Анхилуун үнэрт тос, сүрчиг нь зүрхийг баясгах. Сэтгэлийн үнэнч зөвлөгөө анд нөхөрт нь амтат бурам мэт.
Төлөвлөгөө зохиохдоо зөвлөгөө ав. Мэргэн удирдамжийн дагуу дайт.
Зөвлөмж дутсанаас төлөвлөгөө бүтэлгүйтэх. Зөвлөх олон болбоос бүтэмжтэй болох.
Удирдамжгүй аваас ард түмэн мөхөх. Харин олон зөвлөхтэй аваас аврагдах.
Хүүгээ үхсэнийг Ахазиагийн эх Аталиа хараад, босож Иудагийн гэрийн хааны удмын бүх хөвгүүдийг устгав.
Иехорам эцгийнхээ хаанчлалын эрхийг гартаа авмагц, өөрийгөө аюулгүй байлгах үүднээс бүх ах дүүгээ бас Израилийн зарим түшмэдийг илдээр хороов.
Хүүгээ үхсэнийг Ахазиагийн эх Аталиа хараад босож хааны удмын бүх хөвгүүдийг устгав.
Эс тэгвэл миний хаан эзэн та эцэг өвгөдийнхөө хамт нойрсох цагт би, бас миний хүү Соломон гэмтнүүд хэмээгдэнэ шүү дээ гэв.
Тэгээд Абимелех, Офра дахь эцгийнхээ гэрт очиж, өөрийн ах дүү болох Иеруббаалын хөвгүүд, далан хүнийг нэг чулуун дээр алав. Харин Иеруббаалын отгон хөвгүүн Иотам нуугдсан тул амьд гарчээ.
Тэднийг гадагш нь аваачаад нөгөө хүмүүсийн нэг нь —Амийнхаа төлөө зугт! Бүү эргэж хар! Энэ талд бүү үлд! Харин уул уруу зугт! Эс тэгвэл та нар устгагдах болно гэсэнд
Давид хаанд бараалхан, түүнд “Хаан эзэн минь, та өөрийн шивэгчин надад нэгэнтээ тангараглан «Чиний хүү Соломон л миний дараа хаан болж, миний сэнтийд залрах болно» гэж амласан биш үү? Гэтэл яагаад Адониа хаан болчихсон байгаа юм бэ?” гэж хэлэгтүн.