Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Иохан 2:14 - Ариун Библи 2013

14 Нялхас аа, та нар Эцэгийг мэддэг тул би та нарт бичлээ. Эцгүүд ээ, эхнээсээ байгаа Түүнийг та нар мэдсэн тул би та нарт бичсэн. Залуус аа, та нар хүчтэй, Бурханы үг та нарын дотор байдаг бөгөөд ёрын нэгнийг дийлсэн тул би та нарт бичлээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

14 Нялхас аа, та нар Эцэгийг мэддэг тул би та нарт бичсэн. Эцгүүд ээ, эхнээсээ байсаар байгаа Түүнийг та нар мэдсэн тул би та нарт бичсэн. Залуус аа, та нар хүчтэй, Бурханы үг та нарын дотор байдаг бөгөөд муу нэгнийг дийлсэн тул би та нарт бичсэн.

Gade chapit la Kopi




1Иохан 2:14
18 Referans Kwoze  

Таны эсрэг нүгэл хийхгүйн тулд Үгийг тань зүрхэндээ би хадгалав.


Эцгүүд ээ, эхнээсээ байгаа Түүнийг та нар мэддэг тул би та нарт бичлээ. Залуус аа, та нар ёрын нэгнийг дийлсэн тул би та нарт бичлээ.


Зүрхэндээ Бурханд хандсан баяртайгаар дуулах сүнслэг дуу, магтуу, дууллууд, бүхий л мэргэн ухаанаар та нар бие биендээ заан, бие биенээ сэнхрүүлэн Христийн үг та нарын дотор бялхам орших болтугай.


Та нар Миний дотор, Миний үгс та нарын дотор байваас та нар юу хүссэнээ гуй. Тэгвэл та нарт биелэх болно.


Эцэст нь, Эзэн ба Түүний чадлын аугаа хүч дор хүчтэй байгтун.


Есүс Өөрт нь итгэсэн иудейчүүдэд —Хэрэв та нар үгэн дотор минь байвал үнэхээр Миний дагалдагчид байна.


Илгээсэн нэгэнд нь итгээгүй тул та нарын дотор Түүний үг оршдоггүй.


Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун. Бурханы диваажинд буй амийн модноос идэхийг Би ялагч нэгэнд соёрхоно.»”


Ах дүү нар ирж, чиний үнэнийг, чамайг үнэн дотор хэрхэн явааг гэрчилсэнд би маш их баярласан.


бидний дотор байгаа бөгөөд бидэнтэй үүрд хамт байх үнэний төлөө юм.


Эзэн ийн айлдаж байна. «Тэр өдрүүдийн дараа Израилийн гэртэй байгуулах Миний гэрээ энэ юм. Би хуулиудаа санаанд нь оруулж, зүрхэнд нь бичнэ. Би тэдний Бурхан болж, Тэд Миний ард түмэн болно.


Түүний цог жавхлант эрх мэдлийн дагуу бүх хүчээр хүчирхэгжин, баяр хөөртэйгөөр бүхий л тэсвэр, тэвчээрт хүрч,


Иймд хүү минь, Христ Есүст буй нигүүлслээр зоригтой бай.


Намайг хүчирхэгжүүлэгч Түүгээр би бүгдийг хийж чадна.


Чи тэвчээртэй байж, Миний нэрийн төлөө хүлцэн тэвчиж, үл цуцав.


Бид нүгэл үйлдээгүй гэж хэлбэл, бид Түүнийг худалч болгож байгаа хэрэг бөгөөд бидэнд Түүний үг алга.


Та нар бол Абрахамын үр удам гэдгийг Би мэднэ. Гэвч та нарын дотор Миний үг байх зайгүй учир та нар Намайг алахыг оролдож байна.


Эхнээсээ байсан бөгөөд бидний сонсож, нүдээрээ үзэж, харж, гараараа барьж үзсэн амийн Үгийн тухай.


Swiv nou:

Piblisite


Piblisite