Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Иохан 1:10 - Ариун Библи 2013

10 Бид нүгэл үйлдээгүй гэж хэлбэл, бид Түүнийг худалч болгож байгаа хэрэг бөгөөд бидэнд Түүний үг алга.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

10 Хэрэв бид нүгэл үйлдээгүй гэж хэлбэл, бид Түүнийг худалч болгож байгаа хэрэг бөгөөд бидний дотор Түүний үг алга.

Gade chapit la Kopi




1Иохан 1:10
12 Referans Kwoze  

Бид нүгэлгүй гэж хэлбэл өөрсдийгөө мэхэлж байгаа бөгөөд бидний дотор үнэн алга.


Бурханы Хүүд итгэдэг нь дотроо гэрчлэлтэй. Бурханд итгэдэггүй нь Түүнийг худалч болгож байна. Учир нь Хүүгийнхээ тухай гэрчилсэн Бурханы гэрчлэлд тэр итгэсэнгүй.


“Түүнийг би мэднэ” гэж хэлээд, Түүний тушаалуудыг сахидаггүй нь худалч бөгөөд түүнд үнэн алга.


бидний дотор байгаа бөгөөд бидэнтэй үүрд хамт байх үнэний төлөө юм.


ЭЗЭН, хэрэв Та хилэнцийг тооцвоос, Аяа, Эзэн, хэн тэсвэрлэн зогсож чадах вэ?


Нялхас аа, та нар Эцэгийг мэддэг тул би та нарт бичлээ. Эцгүүд ээ, эхнээсээ байгаа Түүнийг та нар мэдсэн тул би та нарт бичсэн. Залуус аа, та нар хүчтэй, Бурханы үг та нарын дотор байдаг бөгөөд ёрын нэгнийг дийлсэн тул би та нарт бичлээ.


Хэрэв энэ бүхэн тийм бус байх аваас хэн намайг худалч гэж нотлон хэн миний үгсийг хоосон болгохыг харуулах вэ? гэв.


Зүрхэндээ Бурханд хандсан баяртайгаар дуулах сүнслэг дуу, магтуу, дууллууд, бүхий л мэргэн ухаанаар та нар бие биендээ заан, бие биенээ сэнхрүүлэн Христийн үг та нарын дотор бялхам орших болтугай.


Бяцхан хүүхдүүд ээ, та нар Бурханых бөгөөд тэднийг дийлсэн. Учир нь та нарын дотор байгаа Тэр бол дэлхийд байгчаас аугаа.


Хүн гээч нь ариун байж чадах уу? Эмэгтэйгээс төрсөн хүмүүс Зөвт байж чадах уу?


“Би гэмгүй. Уур хилэн нь надаас үнэхээр зайлжээ” гэж чи хэлсэн. Үзэгтүн, “Би нүгэл үйлдээгүй” гэсний чинь төлөө Би чамайг шүүх болно.


Түүний гэрчлэлийг хүлээн авагч нь Бурхан бол үнэн гэдгийг батлан тамгалсан юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite